ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ, МЕХАНИК, ТЭЭВРИЙН СУРГУУЛЬ,
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ, ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ, БАТЛАХ ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГУУЛИЙН ХАМТАРСАН эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 05 сарын 20-ны өдөр МехТС-ийн эрдмийн зөвлөлийн өрөөнд амжилттай зохион байгууллаа.
Уг Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь их дээд сургуулиудийн инженер технологиин профессор багш нарын хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг дэмжих цаашдаа хамтарсан төсөл хөтөлбөр хэрэжүүлэх, инновацийг дэмжих зорилготой.
Уг хуралд сургуулиудын шалгарсан илтгэлүүдийг хэлэлцсэн ба нийт ШУТИС МехТС-ийс 5 илтгэл, БХИС-ийн АБС-иас 4 илтгэл, ХААИС-ын ИТС-ийн 5 илтгэл хэлэлцэгдлээ. Үүнээс 3 байр эзлүүллээ.
1-р байр: ШУТИС-ийн МехТС-ийн Машин үйлдвэрлэлийн салбарын багш
“Вольфрамит болон нүүрстөрөгч агуулсан хатуу түлшний холимогоос механик идэвхжүүлэлтийн тусламжтайгаар Вольфрамын карбид нийлэгжүүлэх судалгаа” сэдвээр
Илтгэгч: Л.Тэлмэнбаяр
2-р байр: ХААИС-ийн ИТС-ийн багш
“Сийрүүлүүрийн суман хошууны сэргээн засах технологи” сэдвээр
Илтгэгч: Ч.Цэсэндорж
3-р байр: БХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн багш
“Цэргийн зэвсэглэлд роботын технологийг ашиглах нь” сэдвээр
Илтгэгч: Л.Бямбажаргал нар эзэллээ.
Хуралд оролцсон бүх багш нартаа амжилт хүсье.
ШУТИС, Механик, Тээврийн сургууль
Улаанбаатар 2016 он
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа