3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Information and Media Technology -2016 (IMT-2016) олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн Е-Нээлттэй Ииститутын видео хурлын танхимд болж өнгөрлөө.
Энэхүү хурал нь технологийн дэвшлийг ашиглан дэлхий нийтээр холбогдож онлайн хэлбэрээр явагддаг онцлогтой билээ. Энэ жил тус хуралд Монгол, Герман, Япон, Солонгос, Энэтхэг, Хятад г.м 6 улсын 10 орчим их дээд сургуулийн 33 өгүүлэл, илтгэл шалгаран оролцсон байна.
IMT-2016-д Герман, Япон, Солонгос болон Дархан, Эрдэнэтээс эрдэмтэд видео хурлын системийн ашиглан онлайнаар дараах 4 чиглэлээр эрдэм шинжилгээний ажлуудаа танилцуулж илтгэлүүд тавьж хэлэлцүүллээ.
Үүнд:
Эрдэм шинжилгээний хурлыг уламжлал ёсоор ШУТИС-ийн Е-Нээлттэй Инстистут болон Японы Ивате их сургууль хамтран амжилттай зохион байгуулсан байна.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа