Монгол улсын Засгийн газрын 2016 оны 159, 222 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр Улсын онцгой комиссын даргын 2016 оны 02 дугаар тушаал батлагдаж, Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2016 оны 5 дугаар сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвд 18-30 насны багш, ажилчид оюутнууд Улаанбурхан-улаануудын эсрэг вакцин хийлгэж байна.

ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвийн вакцин хийх үйл ажиллагаатай Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Халдвар өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү , Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б. Цогтбаатар болон бусад албаны хүмүүс ирж танилцлаа.
Одоогийн байдлаар ШУТИС-ийн хэмжээнд нийт 3900 гаруй хүн вакцинд хамрагдаад байна. Уг ажлыг зохион байгуулахад идэвхтэй оролцож байгаа сургуулийн удирдлага, дэд захирлууд, сургалтын алба, оюутан залуус та бүхэндээ баярлалаа.


Энэ удаагийн улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын зардалд Засгийн газраас 943,5 сая төгрөг гаргасан бөгөөд 18-30 насны 624,000 орчим залуучуудыг хамруулна. Их дээд сургууль, коллежийн оюутан, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсад, цэргийн албан хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүмүүжиж буй иргэд, АСЕМ-ын хурлын зохион байгуулах үйл ажиллагаанд оролцогсод, аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга болон түр оршин сууж байгаа иргэд болон байгууллага аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид, ажил эрхлээгүй 18-30 насны иргэд хамрагдах юм.
ШУТИС-ЭМТ, ОХҮА
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа