“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлгийг 20 оюутанд гардуулав

ШУТИС Японы “Сүмитомо корпораци”-тай хамтран ажиллах гэрээг 2010 онд анх байгуулж байсан билээ. 2016 онд хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулснаар жил бүр 20 оюутанд 1,000,000 төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон юм. Энэ жилийн тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо. Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Оюутны хөгжил хамтын ажиллагааны проректор П.Жаргалтуяа, “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Фүживара Хирото, Тэтгэлэг хариуцсан менежер С.Наранцацрал бусад албаны хүмүүс оролцож шалгарсан 20 оюутанд тэтгэлгийг нь гардуулан өгөв.

 

 

Тус байгууллага нь одоогоор Азийн 11 орны 41 их сургуулийн 1000 орчим оюутанд тэтгэлэг олгож байгаа бөгөөд 1996 оноос хойш өнөөг хүртэл давхардсан тоогоор нийт 10 мянга гаруй оюутанд тэтгэлэг олгосон байна. Монголд ч гэсэн энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт 300 гаруй оюутан хамрагдаад байгаа ажээ.

 “Сүмитомо” корпорацийн Монгол дахь үйл ажиллагаа 1991 онд Монголбанкны алт цэвэршүүлэх төслөөр эхэлжээ. Тэд 1996 онд Ньюком болон Японы KDDI-тай хамтран үүрэн холбооны “Mobicom” компанийг үүсгэн байгуулж, мянга гаруй ажлын байрыг бий болгосон юм. Мөн 2004 онд нефтийн бүтээгдэхүүнийг орлох эрчим хүч болох ШНХ (LPG)-ийн импорт, борлуулалтын компанийг үүсгэн байгуулж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгахад багагүй хувь нэмэр оруулжээ. 2009 оноос тус корпораци уул уурхайн тоног төхөөрөмжийн импорт борлуулалт, үйлчилгээний компанийг үүсгэн байгуулаад ажиллаж байна.

Тэтгэлэгт шалгарсан оюутнуудын мэдээлэл

2013-2014 оны хичээлийн жил

Овог нэр

Сургууль

Курс

Мэргэжил

1

Б.Төрболд

ЭХС

4

Цахилгаан хангамж

2

О.Батцэцэг

ХШУС

4

Инженер математик

3

Д.Бадамгарав

ГУУС

4

Уул уурхайн ашиглалтын технологи

2014-2015 хичээлийн жил

1

А.Ёндонжамц

МеТС

4

Барилгын материал тоног төхөөрөмжийн ашиглалт

2

Ц.Доржсүрэн

МеТС

3

Үйлдвэрлэлийн механикжуулалт

3

Д.Сүнжидмаа

БАС

3

Иргэний ба үйлдвэрлэлийн барилга

4

А.Ахтилек

БАС

3

Иргэний ба үйлдвэрлэлийн барилга

5

Б.Хишигдаваа

ГХИ

3

Хятад хэлний техникийн мэргэжлийн орчуулагч

6

Т.Баярхүү

ГУУС

3

Уул уурхайн ашиглалтын технологи

2015-2016 оны хичээлийн жил

1

С.Буянравжих

ЭХС

4

Цахилгаан систем инженер

2

Г.Жамсранбилэг

ГУУС

3

Уул уурхайн ашиглалтын технологи

3

К.Ерхулан

БАС

2

Иргэний ба үйлдвэрлэлийн барилга

4

М.Улархан

ГУУС

2

Уул уурхайн ашиглалтын технологи

5

Ө.Дөлгөөн

МеТС

2

Нисэх тээврийн механик

6

Т.Дэлгэрмаа

ЭХС

2

Цахилгаан хангамж

7

П.Батдулам

ҮТС

1

Хүнсний инженерчлэл

8

А.Бямбасүрэн

БАС

1

Иргэний ба үйлдвэрлэлийн барилга

9

Г.Ууганзаяа

ГУУС

1

Гидрогеологи

10

Ч.Одончимэг

МеТС

1

Үйлдвэрлэлийн автоматжуулалт

11

Э.Энхтүшиг

ЭХС

1

Цахилгаан хангамж