“Алтан хулгана” 2016 наадам боллоо

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль нь дизайны мэргэжлээр сурч буй оюутан залуусын чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлийн онцлогийг харуулах, бүтээлч хандлагыг дэмжих, дизайныг тодорхойлсон бодлого концептийг нийтэд түгээх, сургалтын онцлогийг таниулах зорилготой зохион байгуулагдаж эхэлсэн “Алтан хулгана” наадам 2016 онд 11 дэх жилдээ “Бидний шийдэл” сэдвийн дор 2016 оны 05 дугаар сарын 07-нд Тэнгис кино театрт амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгарууллаа.

Энэ удаагийн наадамд нийт 7 сургуулийн 196 оюутан 184 бүтээлээр оролцсон байна.

 “Алтан хулгана” наадам нь Визуал коммуникейшн дизайн, интерьер экстерьер дизайн, эдэлхүүний дизайн гэсэн үндсэн 3 төрөлтэй ба үүнээс гадна Wacom tablet зургийн тэмцээн, “Дизайны тулгамдсан асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний хурал болон шилдэг залуу багшийг шалгаруулсан.

АЛТАН ХУЛГАНА 2016 наадмын ЭДЭЛХҮҮНИЙ ДИЗАЙН төрлийн шилдгүүдийг танилцуулъя.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ШИНЭ ДИЗАЙН НОМИНАЦИЙН ЯЛАГЧ:

SC&P GTI323 бүтээлээр Б. Отгонбаяр

ТАВИЛГЫН ДИЗАЙН НОМИНАЦИЙН ЯЛАГЧ:

Монгол гэрийн тавилга: олон үйлдэлтэй ширээ бүтээлээр М.Буман-Эрдэнэ

АЛТАН ХУЛГАНА 2016 наадмын ИНТЕРЬЕР ЭКСТЕРЬЕР ДИЗАЙН төрлийн шилдгүүдийг танилцуулъя.

ИНТЕРЬЕР ТӨЛӨВЛӨЛТ НОМИНАЦИЙН ЯЛАГЧ:

Шутис 2-р байрны өргөтгөлийн барилгын интерьер төлөвлөлт бүтээлээр Хар-Андаа баг

ЭКСТЕРЬЕР ТӨЛӨВЛӨЛТ НОМИНАЦИЙН ЯЛАГЧ:

Хүүхдийн урлан бүтээх төв бүтээлээр Flair club

АЛТАН ХУЛГАНА 2016 наадмын ВИЗУАЛ КОММУНИКЕЙШН ДИЗАЙН төрлийн шилдгүүдийг танилцуулъя.

ДИЖИТАЛ АРТ НОМИНАЦИЙН ЯЛАГЧ:

Наранбулаг бүтээлээр Ренчинханд баг

БРЭНД ДИЗАЙН НОМИНАЦИЙН ЯЛАГЧ:

Чойжин ламын сүм музейн ухаалаг хөтөч бүтээлээр M.E баг

ПОСТЕР ДИЗАЙН НОМИНАЦИЙН ЯЛАГЧ:

Дурсамж бүтээлээр Л.Мөнхзул Б.Энхтунгалаг Б.Орхонтуул

КОМИК НОМ НОМИНАЦИЙН ЯЛАГЧ:

Оймс залгидаг мангас бүтээлээр А.Билэгжаргал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГЭРЭЛ ЗУРАГ НОМИНАЦИЙН ЯЛАГЧ:

Лапша бүтээлээр Hoogins баг

ДҮРИЙН ШИЙДЭЛ НОМИНАЦИЙН ЯЛАГЧ:

Эрлэг номун хаан бүтээлээр Б.Ананд

ТОГЛООМЫН ДИЗАЙН НОМИНАЦИЙН ЯЛАГЧ:

Хурд оньсон тоглоом бүтээлээр Э.Луубаатар

АНИМАЦИ НОМИНАЦИЙН ЯЛАГЧ:

Бяцхан баатар бүтээлээр D-Catch баг

ВИДЕО АРТ НОМИНАЦИЙН ЯЛАГЧ:

Хүний нүүрний projection mapping бүтээлээр Б.Одбаяр

ВЕБ БОЛОН ПРОГРАММЫН ДИЗАЙН НОМИНАЦИЙН ЯЛАГЧ:

Жанчхүүгийн давааны тулаан бүтээлээр Бид ялав баг

АЛТАН ХУЛГАНА 2016 наадамд Wacom tablet зургийн тэмцээн, “Дизайны тулгамдсан асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний хурал болон “Шилдэг залуу багш”-ийг шалгаруулсан.

Wacom tablet зургийн уралдааны ялагч:

ШУТИС-ҮТС КГД 3-р курсийн оюутан Б.Тэргэл

“Дизайны тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурлын ялагч:

Хүүхдэд зориулсан аппликейшн - ШУТИС-ҮТС КГД 4-р курсийн оюутан А.Арслан

https://www.youtube.com/watch?v=D8S-JDT3iik&feature=youtu.be

Шилдэг залуу удирдагч багш:

Сити дээд сургуулийн компьютер график дизайны тэнхимийн эрхлэгч Э.Энхтүвшин

Нийт оролцсон оюутан залуусдаа талархал илэрхийлэе. Бид жил бүр дараа жилийнхээ тэмцээний сэдвийг зарладаг уламжлалтай билээ.

“АЛТАН ХУЛГАНА” 2017 наадмын сэдэв бол “БИДНИЙ СОЁЛ”.

Дараа жил дахин уулзалтлаа баяртай.