“ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ”-ийн улсын VIII олимпиад 2016.05.07-08-ны өдрүүдэд МУИС-ийн Бизнесийн сургууль дээр 2 үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө.
Олимпиадад 9 их дээд сургуулийн 17 баг оролцож, Нэгдүгээр шатанд Хүний нөөцийн менежмент, Байгууллагын харилцаа, Хөдөлмөрийн харилцаа, Мэргэжлийн англи хэлний хүрээнд тестийн шалгалт, Чөлөөт ярилцлага, Өгөгдсөн номуудын ярилцлагаар, Хоёрдугаар шатанд Бизнесийн байгууллагын жишээн дээр асуудал шийдвэрлэх төслийн санал боловсруулах, Эссэ бичих төрлөөр өрсөлдөж дүнгээ гаргав. БУХС-иас Victoria, Supernova багууд оролцсоноос, Supernova баг өрсөлдөгч нараасаа хол тасархай оноогоор тэргүүлж, БУХС 4 дэхь удаагаа ЦОМЫН эзэн болж, Алтан медаль хүртлээ. 8 удаа зохион байгуулагдсан энэ тэмцээнээс өмнө нь 3 удаа алтан медаль, 2 удаа мөнгөн медаль, 5 удаа хүрэл медаль хүртэж байсан байна.
Багийн дүнгээр:
I байр. ШУТИС-БУХСургуулийн SUPERNOVA баг, Удирдагч багш Л.Цэрэнчимэд
II байр. ХУИС-Бизнесийн Сургуулийн ТӨГС-ТЭНЦЭЛ баг, Удирдагч багш Н.Ариунжаргал
III байр. СЭЗДС-ийн BERMUDA баг, Удирдагч багш Б.Идэрцогт
Хувийн дүнгээр:
I байр. ШУТИС-БУХСургуулийн ХНМ-ийн оюутан Ц. Баасандорж
II байр. ШУТИС-БУХСургуулийн ХНМ-ийн оюутан Ж. Солонго
III байр. МҮИСургуулийн СЭТГЭМЖ багийн гишүүн Б. Хулан
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв