ГХИ-ийн хятад хэлний клубын 2015-2016 оны хичээлийн жилийн хаврын улирлын арга хэмжээний хүрээнд “Хэл, соёл, сэтгэлгээний шүтэлцээ” сэдэвтэй хэлэлцүүлэг, “Хятад цаасан хайчилбар”-ын хичээлийг амжилттай зохион явууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт МУИС-ийн Күнзийн институтийн монгол талын захирал МУСГЗ, доктор М.Чимэдцэеэ уригдан өрнө дорно хийгээд монгол, хятад хэл, соёл, сэтгэлгээний харилцан шүтэлцээ, харилцан нөлөө, харилцан нөхцөлдөж байдаг зүй тогтлын талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тийнхүү бидний хэн ч болов сэтгэлгээний хэв маяг, өвөрмөц онцлог, шинж төрх зэрэг нь хэлээр дамжин илэрч, тухайн үндэстний өвөрмөц соёлыг бүрдүүлнэ. Соёлын хөгжил цэцэглэл нь хэлийг улам баяжуулж, хэл баяжсанаар сэтгэлгээний цар хүрээ өргөжин тэлдэг шүтэн барилдлага, зүй тогтолтойг таньж мэдсэнээр сургалт судалгаандаа илүү амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Хэлэлцүүлэгт клубын дарга, зөвлөх багш, клубын гишүүд, ГХИ-ийн ТМО-ийн ангийн болон ЭХС-ийн хөтөлбөрийн ангийн оюутнууд идэвхтэй оролцсон үр дүнтэй хэлэлцүүлэг болж өнгөрлөө.
Хятад соёлтой танилцуулах зорилгоор “Хятад цаасан хайчилбар”-ын хичээлийг ШУТ-ийн төв номын сангийн “Хятад хэлний танхим”-тай болон БНХАУ-аас ШУТИС-ийн ГХИ-д ажиллаж буй сайн дурын мэргэжилтэн багш Лү Чөнжүнтэй хамтран амжилттай явууллаа.
Энэхүү хайчилбарын хичээлд клубын гишүүд, ГХИ-ийн ТМО-ийн ангийн болон ЭХС-ийн хөтөлбөрийн ангийн оюутнууд оролцож цаасан хайчилбарын соёлтой танилцан, хайчилбар хийж өөрсдийн бяцхан бүтээлийг гаргасан нь энэхүү хичээлийн нэг онцлог байлаа.
Дашрамд дурдахад Хятад хэлний клубын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллаж буй ШУТ-ийн төв номын сангийн “Хятад хэлний танхим” –ын зохицуулагч Ю.Ундармаад талархахын сацуу клубын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, дэмжин ажилладаг хүндэт багш, оюутан, клубын гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.
ГХИ-Хятад хэлний клуб. 2016-05-08
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ