Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Цагдаагийн ерөнхий газар хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт Ректор Б.Очирбат, Цагдаагийн ерөнхий газрын гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга, туслах комиссар Д.Батсайхан нар 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гарын үсэг зурлаа.

Уулзалтын эхэнд ректор Б.Очирбат “манай багш нарыг нарийн технологийн болон гэмт хэрэг, ослын газрын шинжээчээр ажиллуулах хүсэлт цагдаагийн байгууллагаас нэлээдгүй ирдэг. Иймд багш нарт шинжээчээр ажиллахад шаардлагатай хууль эрх зүйн туслалцаа, мэргэжлийн арга зүйн сургалтууд явуулах талаар хамтран ажиллах хүсэлтэй” байгаагаа илэрхийллээ.

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд шинжлэх ухаан, техникийн ололт, инновацийг нэвтрүүлэх, харилцан мэргэжлийн туслалцаа үзүүлэх мөн түүнчлэн талууд зөвшилцөн тодорхой үр дүнд хүрэх асуудлаар практик ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрийг хамтран боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг ШУТИС-ийн багш, ажилчид нийт оюутнуудад хүргэх таниулах ажлыг зохион байгуулна.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа