“Боловсрол Шинэчлэл 2016” үзэсгэлэн яармагт оролцлоо

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Боловсролын газар, Монголын их дээд сургуулиудын концерсиум, Монголын хувийн их дээд сургуулиудын холбоо, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, “Мишээл Групп” ХХК дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх хөгжүүлэх, боловсролын бодлогын асуудлыг сурталчилах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их-дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцуулах, сурталчилах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор 9 жилдээ зохион байгуулагдсан “БОЛОВСРОЛ, ШИНЭЧЛЭЛ 2016” нэгдсэн үзэсгэлэн 2016 оны 4 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд боллоо.

 

Энэ нэгдсэн үзэсгэлэнд  төрийн болон хувийн хэвшлийн сургууль, МСҮТ болон гадаадын их дээд сургууль, хэлний сургалтын төв, сургалт судалгааны нийт 97 байгууллага оролцож өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах, сургалтын хөтөлбөр болон мэргэжил сурталчилах, танилцуулга тараах, урлагийн тоглолт гэх мэт элсэгчдэд зориулсан олон үйл ажиллагаа зохион байгууллаа.

 

Тус үзэсгэлэнд ШУТИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний алба, Сургалтын бодлого, чанарын алба, Инженер технологийн дээд боловсролын төсөл, Шинжлэх ухаан, технологийн ахлах сургууль, Коссен загварын Технологийн дээд сургууль оролцож 2016-2017 оны шинээр элсүүлэх мэргэжлийн танилцуулга 2000, бүрэлдэхүүн сургуулийн танилцуулга 4000 нийт 6000 гаруй сурталчилгааны материал тарааж, Мишээл Экспо үзэсгэлэнгийн тайзан дээр ШУТИС-ийн видео танилцуулга болон урлагийн тоглолт үзүүлж, мөн сонирхсон асуултанд харилт өглөө.

БОЛОВСРОЛ, ШИНЭЧЛЭЛ 2016” олон улсын болон дотоодын их, дээд сургуулиудын нэгдсэн үзэсгэлэн яармагт амжилттай оролцож зохион байгуулах комиссоос батламж гардан авлаа.

БУХС-ийн Маркетинг менежменетийн 4 курсын 8 оюутан, ШУТАС-ийн сурагчид, МеХТС-ийн оюутан Б.Чанцал, БАС-ийн оюутан Б.Батдэлгэр, ЭХС-ийн оюутан Ж.Төмөрбаатар нарт талархал илэрхийлье.

Оюутны хөгжил, үйлчилгээний алба

Сургалтын бодлого, чанарын алба