ХШУС нь нэгдүгээр сард инженерийн боловсролын CDIO-системийг нэвтрүүлэх арга зүйн 3 өдрийн семинарыг зохион байгуулсан. Энэ сургалтын үр дүнг сургалтанд нэвтрүүлэх, оюутны суралцах идэвхийг нэмэгдүүлэх, багаар ажиллах чадварын нэмэгдүүлэх, хичээлд оролцох хандлагыг өөрчлөх, CDIO стандарт арга зүйг сургалтанд нэвтрүүлэх, багшийн сургах арга зүйг хөгжүүлэх зорилгоор “ИДЭВХИТЭЙ СУРГАЛТЫН АРГУУДААС СУРГАЛТАНД НЭВТРҮҮЛЭХ” уралдааныг нийт багш нарыхаа дунд зарлаж шилдэг багш нарыг шалгарууллаа.
Уралдаанд оролцсон багш нар идэвхитэй сургалтын хэлбэрүүдээс сонгон хичээлдээ нэвтрүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж батлуулан, 2 сарын хугацаанд сургалтандаа хэрэглэж, нээлттэй хичээл удирдан явууллаа.
Уралдааныг дүгнэх комиссыг салбар тэнхмийн профессорууд болон дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн даргын бүрэлдэхүүнтэй байгуулж, бүх багш нарын хичээлд суун шалгаруулахад 1-р байрыг физикийн тэнхмийн ахлах багш О. Сүх эзэлж Сингапурын политехникийн их сургууль дээр CDIO-ийн сургалтанд суралцах эрхээр, 2-р байрыг химийн инженерчлэлийн салбарын ахлах багш, доктор А. Сарнай эзэлж англи хэлний суралтанд суралцах эрхээр, 3-р байрыг математикийн тэнхмийн ахлах багш Т.Гэрэлтуяа эзэлж мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа. Мөн уралдаанд санаачлага гарган амжилттай оролцсон багш нарыг захирлын нэрэмжит шагналаар шагнав. Энэхүү ажил нь ШУТИС-ийн инженерийн суурь болох математик физик химийн хичээлүүдийн сургалтын чанарт нөлөөлөхүйц үр дүнтэй сайхан ажил боллоо. Энэхүү уралдааныг уламжлал болгон улирал бүр зохион байгуулж байхаар болов.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа