Оюутны хөгжил, үйлчилгээний алба, ШУТИС-ийн Төгсөгчдийн холбоо хамтран 2016 оны 03 16-ны өдрийн 15 цагаас “Төгсөгч ба ажлын байр”-ны талаар төгсөх ангийн оюутнуудад зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.
Нийслэлийн хөдөлмөрийн газрын мэргэжилтэн Л.Амаржаргал “Ажлын байрны чиг хандлага” болон Нийслэлийн хөдөлмөрийн газрын үйл ажиллагааны чиглэл www.oyutan-ajil.mn веб сайтад хандан цагийн ажилд зуучлуулах, ажилд орох анкетийг онлайнаар бөглөх талаар мэдээлэл хийлээ.

Мөн Оюу толгой ХХК-ны сургалтын мэргэжилтэн Ё.Лхамаа Ажилд орох ярилцлаганд бэлдэх, өөрийн товч намтарыг хэрхэн танилцуулах, Resume болон CV-ний ялгаатай тал, нийтлэг гаргадаг алдааны талаар зөвлөмж хэллээ.
EDU LINE ХХК-ний төлөөлөгч “Гадаадын улс оронд магистрын сургалтанд тэтгэлэгтэй суралцах боломж”-ийн талаар танилцууллаа.


Төгсөгч оюутнуудад зориулсан “Оюу Толгой “ХХК-ны сургалт хариуцан мэргэжилтэн Ё.Лхамаа “Ажилд орох, ярилцлаганд хэрхэн бэлдэх, ажлын байранд өөрийн имижийг хэрхэн өсгөх” сэдэвт лекцийн хуваарь
|
№ |
Сургууль |
Өдөр |
Гариг |
Цаг |
|
1 |
БуХС |
2016.03. 22 |
Мягмар |
13 цаг |
|
2 |
МХТС |
2016.03. 24 |
Пүрэв |
16 цаг |
|
3 |
МехТС |
2016.03.29 |
Мягмар |
16 цаг |
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа