"Оюутан цэрэг-2016" хөтөлбөрийн нээлт 2016 оны 03 дугаар сарын 11 өдөр нийслэл болон Дорнод, Ховд, Говьсүмбэр аймагт нэгэн зэрэг боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх” зорилтын хүрээнд Засгийн Газрын 2014 оны 40 дүгээр тогтоолоор “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Нээлтийн ёслолын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Батаа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон Монголын оюутны холбоо, БХИС, МУИС-ийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ-ын газрын дарга нар, хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлсэн ШУТИС-ийн болон бусад их дээд сургуулийн оюутан залуус оролцлоо.
БХЯ, ЗХЖШ-аас “Оюутан–цэрэг” хөтөлбөр 2014, 2015 онд амжилттай хэрэгжүүлж нийт 1500 орчим оюутан тус хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаад байна. Харин энэ жил “Оюутан–цэрэг” хөтөлбөрийн сургалтад 1000 оюутныг хамруулахаар шийдвэрлэсэн бөгөөд гол онцлог нь орон нутагт хэрэгжүүлэхээр болсон юм.
Ингэхдээ нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна.
Хөтөлбөрийн дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшсөнөөр дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа юм.
ШУТИС-иас 2014 онд 46 оюутан, 2015 онд 175 оюутан бүртгүүлж оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсан бөгөөд энэ жилд 330 гаруй оюутан оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ ирүүлээд байна.
Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ гаргасан 50 гаруй оюутан 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 11:30 цагт Соёлын төв өргөөнд болох “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан Цэргийн штабын “Иргэдэд ажлаа танилцуулах өдөрлөг, ахмад залуучуудын 3 үеийн уулзалт” үйл ажиллагаанд урилгаар оролцохоор боллоо.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ