БҮИС-ийн Эдийн засаг, менежментийн сургуулийн захирал В.Елена Николаевна, Мэдээлэл технологи, компьютер менежментийн факултетийн захирал У.Елена Росниславона, тус сургуулийн зөвлөх профессор А.Николай Иванович, Хэрэглээний эдийн засгийн салбарын эрхлэгч Ц.Даши Дащанимаевич нар 2016 оны 2 дугаар сарын 24-27 ны хооронд ШУТИС-д айлчиллаа. Тус айлчиллын хүрээнд БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, БАТС-ийн захирал Г.Баттүвшин нар төлөөлөгчдийг хүлээн авч цаашдын хамтын ажиллагааны чиг хандлага, хэтийн зорилго, багш солилцооны хөтөлбөрүүд зэрэг олон чухал асуудлыг хэлэлцлээ.

Мөн ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр БҮИС-ийн Эдийн засаг, менежментийн сургуулийн захирал В.Елена Николаевна тус сургуулийн цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсэж, ирээдүйд олон шинэ төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

ОХУ-ийн БҮИС-ийн эрдэмтэн, профессор, багш нар ШУТИС-ийн Е-Нээлттэй сургуулийн виртуал танхим, Старт-Ап компани, OIL, эрдэм шинжилгээ, судалгаа инновацийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, БҮИС-ийн Мэдээлэл технологи, компьютер менежментийн сургуулийн захирал У.Елена Росниславона цаашид судалгааны чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцолон тэмдэглэлээ.

ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа