Бүрдүүдэх материалын жагсаалт:
- Зэрэг горилохыг хүссэн хувийн өргөдөл: Өргөдөлийг батлагдсан маягтаар гаргана. /Өргөдөлийн маягтыг нэгдүгээр хавсралтаар гаргана/
- Ажил байдлын тодорхойлолт: Тодорхойлолтыг тухайн хүний үндсэн байгууллагаас тодорхойлж, удирдлага нь гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна. Шаардлагатай гэж үзвэл харъяалагдах дээд байгууллагын тодорхойлолт гаргаж болно.
- 3х4 хэмжээтэй 2 хувь зураг
- Дээд боловсролын үнэмлэх, дипломын хуулбар: Дээд боловсролын үнэмлэх, дипломын хуулбарыг нотариатаар баталгаажуулах, хэрэв баталгаажуулаагүй бол хуулбарыг эхтэй нь тулгаж хүлээж авна. /Гадаадад зэрэг хамгаалсан бол орчуулгын товчоогоор орчуулуулж, баталгаажуулсан байх/
- Бүтээлийн тайлан, жагсаалт: Бүтээлийн тайлан жагсаалтыг үндсэн байгууллагын удирдах ажилтан ба зөвлөх зэрэгтэй хоёроос доошгүй мэргэжилтэн хянаж баталгаажуулсан байна. Бүтээлийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар гаргана. /Хүснэгтийн загвар доор бий/
- Сургалт шалгаруулалттай холбогдсон төлбөрийн баримт: Төлбөрийг бэлнээр буюу дансаар төлж болно.
Данс: Улаанбаатар хотын банк 2611184514. ШУТИС, МехТС
/МД сургалтын төлбөр/
Анхаарах зүйлс:
- Сургалтын материалаа сургалт эхлэхээс 14 хоногийн өмнө ирүүлсэн байх. Хугацаандаа ирүүлээгүй тохиолдолд дараагийн сургалтад хамрагдах болно.
- Сургалтын материалаа нүхтэй хавтсанд хийсэн байх
Хаяг: http://www.mes.edu.mn/mesweb/
Мэргэшлийн зэрэг горилох, сунгах мэргэжилтний өргөдөлийн маягт
МехТС
Утас: 70110538, 99187796