link

Автотээврийн салбарын мэргэшсэн болон зөвлөх инженерийн сургалтанд бүртгэж байна
2016-02-29 21:25

Бүрдүүдэх материалын жагсаалт:

  1. Зэрэг горилохыг хүссэн хувийн өргөдөл: Өргөдөлийг батлагдсан маягтаар гаргана. /Өргөдөлийн маягтыг  нэгдүгээр хавсралтаар гаргана/ 
  2. Ажил байдлын тодорхойлолт: Тодорхойлолтыг тухайн хүний үндсэн байгууллагаас тодорхойлж, удирдлага нь гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна. Шаардлагатай гэж үзвэл харъяалагдах дээд байгууллагын тодорхойлолт гаргаж болно.
  3. 3х4 хэмжээтэй 2 хувь зураг
  4. Дээд боловсролын үнэмлэх, дипломын хуулбар: Дээд боловсролын үнэмлэх, дипломын хуулбарыг нотариатаар баталгаажуулах, хэрэв баталгаажуулаагүй бол хуулбарыг эхтэй нь тулгаж хүлээж авна. /Гадаадад зэрэг хамгаалсан бол орчуулгын товчоогоор орчуулуулж, баталгаажуулсан байх/
  5. Бүтээлийн тайлан, жагсаалт: Бүтээлийн тайлан жагсаалтыг үндсэн байгууллагын удирдах ажилтан ба зөвлөх зэрэгтэй хоёроос доошгүй мэргэжилтэн хянаж баталгаажуулсан байна. Бүтээлийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар гаргана. /Хүснэгтийн загвар доор бий/
  6. Сургалт шалгаруулалттай холбогдсон төлбөрийн баримт: Төлбөрийг бэлнээр буюу дансаар төлж болно.

Данс: Улаанбаатар хотын банк 2611184514. ШУТИС, МехТС

/МД сургалтын төлбөр/

Анхаарах зүйлс:

  1. Сургалтын материалаа сургалт эхлэхээс 14 хоногийн өмнө ирүүлсэн байх. Хугацаандаа ирүүлээгүй тохиолдолд дараагийн сургалтад хамрагдах болно.
  2. Сургалтын материалаа нүхтэй хавтсанд хийсэн байх

Хаяг:  http://www.mes.edu.mn/mesweb/

Мэргэшлийн  зэрэг горилох, сунгах мэргэжилтний өргөдөлийн маягт

МехТС

Утас: 70110538, 99187796

Affiliated schools