Сар шинийн баярын өмнөхөн буюу 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Хангамж үйлчилгээний албаны ажилтан С.Өлзийт “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсаныг ШУТИС-ийн ректор Б.Очирбат гардуулан өглөө.
Эрдмийн зөвлөлийн 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 тогтоолоор зарим эрдэмтдэд ШУТИС-ийн профессор, дэд профессор цол олгосныг энэ өдрийн ректорын зөвлөлийн хурлаар гардуулан өгсөн юм. Профессор цолыг ГУУС-ийн ахмад багш Ж.Бямба-Юу, дэд профессор цолыг С.Гантөмөр, Ц.Оюунцэцэг, Ч.Баасандаш, Э.Энхцэцэг, Ц.Оюун, Б.Пүрэвсүрэн, Б.Сайнжаргал нарт олгосон байна.

Мөн энэ үеэр докторын сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж, диссертац бичиж хамгаалсан 7 горилогчид докторын зэргийн диплом олгов. Техникийн ухааны докторын зэргийг Я.Ренчинванжил, И.Базаррагчаа, Н.Даваасамбуу, Я.Доржсүрэн, Ж.Төмөрхуяг, Г.Энхбаяр, Н.Туяа нарт олголоо.

Тус хурлаар Ректорын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Г.Батхүрэл, Т.Намнан, Д.Долгорсүрэн, “Алтан гадас одон”-гоор шагнагдсан Л.Оюун нарт алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээдийг өргөн барьж хүндэтгэл үзүүллээ.

Түүнчлэн ЭХС-ийн 4-р курсийн оюутан Ж.Төмөрбаатар аймгийн алдарт уяач цол хүртсэнийг Ректор Б.Очирбат гардуулан өгч баяр хүргэлээ. Увс аймгийн наадмын 5 түрүү, 8 айраг авч “Аймгийн алдарт уяач” цолны болзлыг хангасан байна. Ж.Төмарбаатар морь уях эрдмээс гадна дуулах авьяастай бөгөөд 2012 оны “Оюутны урлагийн XII их наадам”-д гоцлол дуу номинацад мөнгөн медаль, UBS телевизээс зохион байгуулдаг “Universe best songs 2014” амжилттай оролцож 4-р шат хүртэл оролцсон авьяаслаг оюутны нэг юм.

ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа