Цахилгаан станц, дэд станцын тоног төхөөрөмжийн туршилтын лабораторийн нээлт боллоо

Цахилгаан станц, дэд станцын тоног төхөөрөмжийн туршилтын лабораторийн нээлт 2016 оны 02 дугаар 02-ны өдөр ШУТИС-ийн хоёрдугаар байранд боллоо. "Эй Би Би" группийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд 250 сая төгрөгийн үнэ бүхий орчин үеийн дэвшилт технологийн лаборатори хандивлалаа. "Монхорус интернэшнл" компани уг ажлыг дэмжиж, хамтарсан байна. Энэ нъ хувийн хэвлшээс Монголын боловсрольш салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болж байгаа төдийгүй манай эрчим хүчний салбарыг хөгжүүлэх чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулахыг талууд ондолж байв. Энэхүү лаборатори нь Монгол улсын эрчим хүчний салбарт бэлтгэгдэж байгаа бакалавр, доктор инженерүүдийн сургалтанд асар өндөр дэвшил авчирч байна. Мөн тус лабораторид ШУТИС-ийн ахисан түвшний бүх сургалтыг зохион байгуулах боломжтой юм. Лабораторид Монголын цахилгаан түгээх сүлжээ, дэд өртөөнд өргөн ашиглаж болохуйц тоног төхөөрөмжүүд суурилуулжээ.

Шинэ лабораторийг нээснээр эрчим хүчний чиглэлээр сурч буй оюутнууд хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологиос суралцан, дадлагажих замаар мэдлэг, чадвараа дээшлүүлэх боломжтой. Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжав "Дэлхийд тэргүүлэх брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Эй Би Би" групп лаборатори хандивласнаар бид хамгийн орчин үеийн технологи, тоног төхөөрөмж дээр ажиллах чадварлаг мэргэжилтнүүд бэлдэх боломж бүрдлээ. Энэхүү лабораторид 1500 гаруй оюутан суралцаж, дадлагажина. Манай оюутнууд 20 жилийн өмнөх тоног төхөөрөмжид суурилж, дадлага ажлаа явуулдаг байсан. Шинэ лабораторитай болсноор оюутнуудын сурч боловсрох хүсэл эрмэлзлэл ч нэмэгдэх нь дамжиггүй. "Эй Би Би" групп цаашид ч биднийг дэмжиж, судалгааны хоёр дахь лаборатори байгуулж өгнө гэсэн. "Монголын эрчим хүч найдвартай, шинэ тоноглолтой байх хэрэгтэй" гэж группийн Зүүн өмнөд Азийг хариуцсан захирал Гу хэлж байна лээ" гэв.

"Эй Би Би" групп эрчим хүч болон автоматжуулалтын технологиор дэлхийд тэргүүлдэг компани бөгөөд шинэ техник технологи, инновацын шийдлүүдийг гаргах, хөгжүүлэх, нэвт­рүүлэхэд манлайлсаар ирсэн юм. Дэлхийн өнцөг булан бүрт байрладаг тус группийн судалгааны нэгдсэн төвүүдэд 8500 эрдэмтэн, инженер, дизайнер ажиллаж, өдөр тутам шинэ технологи зохион бүтээсээр байна. Үүнээс гадна дэлхийн томоохон 70 их, дээд сургуультай хамтран ажилладаг бөгөөд судалгаа, шинжилгээнд жилд 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт гаргадаг аж. Тус групп нь манай улсад 1994 оноос үйл ажиллагаагаа эхэлж, цөөнгүй төсөлд оролцож байжээ.

 

2013 онд тус групп Монголд Төлөөлөгчийн газраа нээснээс хойш ШУТИС-тай нягт хамтран ажиллаж эхэлжээ. Ингээд жил бүр уг сургуулийн хоёр оюутныг "Эй Би Би"-ийн нэрэмжит сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаас гадна шинэ дэвшилт техник, технологи нэвтрүүлэх, ашиглахын тулд тус сургуультай хамтран 20 гаруй бүтээгдэхүүний гарын авлага орчуулан, хэвлүүлж эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудьш хүртээл болгоод буй юм. Хамтын ажиллагаа энэ хүрээнд зогсохгүй бөгөөд 2016 онд багтаан ШУШС-д дахиад нэг лаборатори байгуулахаар төлөвлөж буй гэнэ. Чунюан Гу захирал энэ үеэр "ШУТИС-тай цаашид урт хугацаанд хамтран ажиллана. Эрчим хүчний салбар хөгжиж байна. Цаашид найдвартай, ногоон эрчим хүч бий болгохын төлөө тус сургуультай хамтран ажиллаж, Монголын эрчим хүчний системийг дэлхийн түвшинд хүргэхийг зорьсон. Эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ дэлхийн хэмжээнд өсөж буй. Монголд ч мөн адил" гэж тэмдэглэсэн юм.