Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “Сүлжээ ба мэдээллийн аюулгүй байдал” салбарын эрхлэгч, профессор Я.Дашдорж, тус салбарын дэд профессор Л.Одончимэг, ахлах багш Б.Нямлхам, багш Г.Дашзэвэг нар 2016 оны 01 сарын 10-16-ны өдрүүдэд Солонгос улсын Асан хотод зохион байгуулагдсан “Мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт хурал, семинарт оролцоод ирлээ. “Soon Chun Hyang and MUST international joint conference” семинарт манай 4 багш мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр хийж буй өөрийн судалгааны ажлын үр дүнгээр илтгэл тавьж оролцлоо.

-“Мэдээллийн системийн аюулгүй байдал” мэргэжлийн 2+2 хөтөлбөрийг ярилцаж дундын хөтөлбөрийг баталж гарын үсэг зурлаа.

-Soon Chun Hyang-ны их сургуулийн кампустай танилцав.

-Korea Computer Emergency Response Team Coordination Center-тэй танилцаж туршлага судлав.

ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв