ШУТИС-ийн багш нарын спортын 5 төрөлт тэмцээн нь жил бүр уламжлал болон 2 үе шаттай явагддаг, хамт олны эв нэгдэл, бүтээлч хамтын ажиллагааны нэгэн хэлбэр болсон спортын баяр юм. Уламжлалт тэмцээн 2016 оны 1 дүгээр сарын 11-16-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Хагас шигшээ болон шигшээ тоглолтуудыг Дархан хотод зохион байгуулж аваргуудаа шалгарууллаа.
Тус тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн 9 сургууль, Е-нээллтэй институт, Гадаад хэлний институт, Эрдэнэтийн Технологийн сургууль, Шинжлэх ухаан, технологийн ахлах сургууль, Захиргаа, аж ахуйн 74 багийн 728 тамирчид оролцож, ур чадвар авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн уг арга хэмжээнд ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургуулиудын удирдлагууд мөн хүрэлцэн ирж дэмжиж оролцлоо. Тэмцээний нэгдсэн дүнг гарахад багийн дүнгээр Хэрэглээний шинжлэх ухааны сургууль тэргүүн байр, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль II байр, Эрдэнэтийн Технологийн сургууль III байрыг тус тус эзэллээ.
Спортын төрөл тус бүрээр шалгаруулахад:
Ширээний теннисний төрөлд багаараа П.Цэрэнбат ахлагчтай Мэдээлэл холбооны технологийн сургууль I байр алтан медаль, Я.Зэнээмэдэр ахлагчтай Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль II байр мөнгөн медаль, Б.Ганзориг ахлагчтай Геологи уул уурхайн сургууль III байр хүрэл медаль хүртжээ.
Шатрын төрөлд багаараа Ч.Батхүрэл ахлагчтай Механик тээврийн сургууль I байр алтан медаль, Я.Гомбосүрэн ахлагчтай Геологи, уул уурхайн сургууль II байр мөнгөн медаль, С.Галбадрах ахлагчтай Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль III байр хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан байна.
Волейболын төрөлд Х.Мөнхбаяр ахлагчтай Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль эрэгтэй баг тамирчид I байр алтан медаль, М.Бат-Очир ахлагчтай Хэрэглээний шинжлэх ухааны сургууль эрэгтэй баг тамирчид II байр мөнгөн медаль, О.Сайнбилэг ахлагчтай Механик тээврийн сургууль эрэгтэй баг тамирчид III байр хүрэл медаль хүртэв.
Волейболын эмэгтэй баг тамирчидын төрөлд Н.Цэгмид ахлагчтай Эрдэнэтийн технологийн сургууль I байр алтан медаль, Ч.Ням ахлагчтай Хэрэглээний шинжлэх ухааны сургууль II байр мөнгөн медаль, Л.Оюунчимэг ахлагчтай Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль III байр, хүрэл медаль хүртлээ.
Сагсан бөмбөгийн төрөлд О.Баатарзоригт ахлагчтай Хэрэглээний шинжлэх ухааны сургууль эрэгтэй баг тамирчид I байр алтан медаль, Г.Мөнхдорж ахлагчтай Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль эрэгтэй баг тамирчид II байр мөнгөн медаль, Б.Ганзориг ахлагчтай Геологи уул уурхайн сургууль эрэгтэй баг тамирчид III байр хүрэл медаль хүрсэн амжилт гаргажээ.
Сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид төрөлд М.Тунгалаг ахлагчтай Мэдээлэл холбооны технологийн сургууль I байр алтан медаль, Ч.Ням ахлагчтай Хэрэглээний шинжлэх ухааны сургууль II байр, мөнгөн медаль, Г.Удвал ахлагчтай Механик тээврийн сургууль III байр, хүрэл медалийн эзэд боллоо.
Мөн ганцаарчилсан төрлөөр:
Ширээний теннисний төрлөөр:
Эр: Я.Зэнээмэдэр /ДаТС/ I байр, М.Амаржаргал /ХШУС/ II байр П.Бумдүүрэн /МХТС/ III байр
Эм: А.Болормаа /ГХИ/ I байр, Ц.Ариунжаргал /ГУУС/ II байр, Х.Оюунбилэг /ГУУС/ III байр
Шатар:
Эр: Ш.Амгаланбаяр /ЭрТС/ I байр, С.Галбадрах /ДаТС/ II байр, Х.Энхтайван III байр
Эм: Д.Дулмаа /ЕНИ/ I байр, Л.Чулуунцэцэг /МТС/ II байр, Борозенец Т.Л /ГХИ/ III байр
тус тус эзэлсэн ба гар бөмбөгийн төрөлд Х.Мөнхбаяр /эр/, Д.Цэвэлмаа /эм/, сагсан бөмбөгийн төрөлд О.Баатарзоригт /эр/, Б.Тайгынтуяа /эм/ нар ШИЛДЭГ ТОГЛОГЧ-оор шалгарлаа.
Тэмцээнд оролцсон баг тамирчиддаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!
ШУТИС-ийн захиргаа, ДаТС, Багшийн хөгжлийн төв
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ