ШУТИС-ийн Барилга архитектурын сургууль Autodesk компанитай байгуулсан гэрээний хүрээнд албан ёсны сургалтын төвийг байгуулан анхны сургалтаа албан ёсоор эхлүүллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, БАС-ийн захирал Э.Нинжгарав, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ШУТТНСангийн захирал Ч.Гульнар, Барилгын инженерийн(БИ) салбарын эрхлэгч З.Биндэръяа, Профессор П.Отгонбаяр, Архитектурын салбарын эрхлэгч И.Гончигбат, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрхлэгч Б.Болд болон БИ-ийн салбарын доктор, багш нар оролцов. Тус төв нь эхний ээлжинд Autodesk компанийн барилга, архитектурын салбарт хэрэглэгддэг Revit Architecture, Revit Structure, Revit MEP, Navisworks, Civil 3D, 3DS MAX гэсэн 6 программыг 30 компьютерийн албан ёсны эрхтэйгээр худалдан авч сургалтаа эхлүүлээд байгаа бөгөөд цаашид манай орны инженер техникийн салбарт хэрэгцээтэй байгаа бусад программуудыг нэвтрүүлэх зорилготойгоор ажиллана. Тус төвийн сургалтад хамрагдсанаар олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сертификатийг авах боломжтой. Мөн нээлтийн ажиллагаанд анхны сургалтад хамрагдсан төгсөгчид болон компанийн төлөөллүүд оролцлоо.
Нээлтийн талаарх мэдээг TV5 телевиз сурвалжилсан бөгөөд дараах линкээр орж сонирхоно уу.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа