“Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” Олон улсын анхдугаар чуулганд хүрэлцэн ирсэн АНУ-ын Harness, Dickey & Pierce хуульзүйн компанийн патентийн хуульч хатагтай Элизабеть Оделлын “Оюуны өмчийг хамгаалахад анхаарал хандуулах нь” сэдэвт лекцийг Гадаад харилцаан, хамтын ажиллагааны албанаас АйПи консалтын (IP Consulting LLC) оюуны өмчийн зөвлөх компани болон Монголын Оюуны өмчийн газартай хамтран оюуны өмчийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, хуульчид болон ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын багш, оюутнуудад зориулан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус лекцээр хатагтай Оделл оюуны өмчийг хэрхэн хамгаалах, тулгамдаж буй асуудлууд, энэ чиглэлд анхаарал хандуулаж цаашид хэрхэн ажиллах талаар жишээ судалгаан дээр танилцуулж, асуулт хариулт явуулж оролцогчидод дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл, зөвлөмж өгөв.

Хатагтай Оделл нь олон улс болон үндэстний түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хуульч бөгөөд зохиогчийн эрхийг хамгаалах, худалдааны тэмдэг, патентийн эрх авахад үйлчлүүлэгч нарт тусламж үзүүлдэг. Тэрээр АНУ-ын Патент, Худалдааны тэмдэгтийн алба, Миссоури мужийн шүүх, Миссоури мужийн зүүн дүүргийн шүүхэд ажиллаж байсан. Мөн гэрээ хэлэлцэх, шүүн таслах, үйлчлүүлэгч нарт зөвөлгөө өгөх зэрэгт арвин туршлагатай бөгөөд харилцагчиддаа хуулийн өмгөөлөл үзүүлэхдээ емайл-ээр эсвэл биетээр уулзах, эсвэл сүлжээ ашиглах зэрэг харилцааны хэлбэрүүдийг ашигладаг.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо