«Автомат Робот-2026» намрын тэмцээнд 517 оролцогч өөрсдийн зохион бүтээсэн роботоороо өрсөлдлөө

Тэмцээнд Улаанбаатар болон 7 аймгийн 60 сургуулийн төлөөлөл сурагчид 8 төрөлд ур ухаанаа сорьлоо.

2026 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Электроникийн тэнхим, «High Tech» клубын зохион байгуулсан «Автомат Робот-2026» намрын тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Улаанбаатар хот болон Өвөрхангай, Дархан-Уул, Хэнтий, Өмнөговь, Сэлэнгэ, Дорноговь, Орхон аймгаас ирсэн 16 их сургууль, коллеж, 44 ерөнхий боловсролын сургуулийн 298 багийн 517 оролцогч дараах 8 төрөлд өрсөлдлөө. Тэмцээн нь дараах төрлүүдээр зохион байгуулагдав.

  • Робот рейс
  • Шулуун замын уралдаан (ЕБС болон их, дээд сургууль)
  • Шоо цуглуулагч робот (ЕБС болон их, дээд сургууль)
  • Автомат дрон
  • Тик-так-тое буюу робот манипулятор
  • Микролион: хөлбөмбөг
  • Микролион: сумо робот
  • Микролион: лего робот

Тэмцээнийг Мэдээлэл, хэмжлийн электроник хөтөлбөрийг 2010 онд төгссөн төгсөгчид болон «Лионробо» ХХК ивээн тэтгэж оролцлоо.

 

Тэмцээний нээлт, шагнал гардуулах ёслолоос

Тэмцээний тухай

Автомат Робот тэмцээн 2009 оны хавар эхэлсэн. Тухайн үед МХТС-ийн Электроникийн тэнхимийн дэргэдэх «High Tech» сайн дурын клубийн оюутнууд шулуун цагаан зураас дагаж уралддаг тэмцээнийг сургуулийн түвшинд анх зохион байгуулжээ.

Тэмцээн 2012 оноос өргөжиж, таван сургуулийн 13 баг оролцсон. 2014 оноос их, дээд сургууль, коллежийн оюутан болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэсэн хоёр ангиллаар явагддаг болсон. 2016 оноос «Робот Сонирхогчдын Робокон Нийгэмлэг», ШУТИС-МХТС-ийн захиргаа, «High Tech» клуб хамтран тойрог замын уралдаан, шулуун замын уралдаан, робот хөл бөмбөг, шоо цуглуулагч робот гэсэн дөрвөн төрлөөр тэмцээнийг зохион байгуулж ирсэн. Тус тэмцээн нь өнөөдрийн байдлаар жил бүр 60 гаруй ЕБС, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их сургуулийн  робот сонирхогч оюутан, сурагчид оролцдог өргөн хүрээтэй тэмцээн болон өргөжөөд байна.

Хүүхэд, залууст олон улсын тэмцээнд оролцох боломж олгохын тулд тэмцээний төрлийг жил бүр нэмж 2018 онд «Робот рейс», 2023 онд «Микромауз», 2024 онд «Автомат дрон», 2025 онд «Микролион лего» зэрэг төрлүүдийг нэмж зохион байгуулж байгаа юм.

Тэмцээний дүн

11 дүгээр сарын 14

Энэ өдрийн шүүгчээр Электроникийн тэнхимийн багш нар Б.Зоригтбаатар, Б.Луубаатар, Б.Дорж, Д.Намуунаа, А.Одгэрэл, Б.Бат-Эрдэнэ ажиллаж:

Робот рейс (30 баг)

  • 1-р байр: «ARTIST» баг (ШУТИС-МХТС; Ү.Бат-Эрдэнэ, Ч.Мөнхцэцэг, Б.Төгөлдөр), 11.937 секунд
  • 2-р байр: «ZU3» баг (Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар сургууль; Л.Үржинбадам, Б.Цэлмэг), 20.244 секунд
  • 3-р байр: «БАГ ШИГ БАГ» баг (ШУТИС-МХТС; П.Энхзаяа, М.Санжхорол, Н.Төрболд, Н.Төгс-Эрдэнэ), 28.992 секунд

 

Робот рейс тэмцээнээс

Шоо цуглуулагч, 16 хүртэл насны ангилал (21 баг)

  • 1-р байр: «3rd CHORUS» баг (Дархан-Уул аймгийн Дархан Эмпати сургууль; Н.Сүлд, Н.Энхзаяа)
  • 2-р байр: «SPEED MIND» баг (НЕБ-ын 44 дүгээр сургууль; О.Баялаг-Эрдэнэ, Э.Нандин-Эрдэнэ)
  • 3-р байр: «CUBE KHAN» баг (Шинэ Монгол ахлах сургууль; Г.Хаш-Эрдэнэ)

Шоо цуглуулагч, 16-аас дээш насны ангилал (11 баг)

  • 1-р байр: «AESP LAB1» баг (ШУТИС-МХТС; Э.Сумъяабазар, Л.Анужин)
  • 2-р байр: «DOUBLE H» баг (ШУТИС-МХТС; Э.Хулан, М.Хулан)

 

Шоо цуглуулагч робот тэмцээнээс

Автомат дрон (33 баг)

  • 1-р байр: «THE BRAINS» баг (ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль; М.Мөнхмагнай, Э.Сайнзаяа, Н.Содбилэг, М.Тэмүүлэн), 34.25 секунд
  • 2-р байр: «THE LIGHT» баг (ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль; Э.Удаанжаргал, М.Баяржаргал), 34.55 секунд
  • 3-р байр: «ХАНГАЙ» баг (Хангай мэргэжлийн боловсролын сургууль; М.Ууганбаяр, М.Багахүү, Б.Очирхуяг, Н.Жаргал), 40.79 секунд

 

Автомат дрон тэмцээнээс

11 дүгээр сарын 15

Хоёрдох өдрийн шүүгчээр Электроникийн тэнхимийн багш нар Ц.Тэнгис, Т.Амартүвшин, Л.Үүрцайх, А.Сундий, Ц.Хүрэлбаатар болон Электроникийн инженерчлэл хөтөлбөрийн төгсөгч Э.Лхагвадаянжамц нар ажиллан:

Шулуун замын робот (ЕБС болон их, дээд сургуулийн ангилалд 59 баг)

16-аас доош насны ангилал:

  • 1-р байр: «YOGURT» баг (Шинэ Эхлэл олон улсын сургууль; Б.Сайханбилэг)
  • 2-р байр: Орчлон олон улсын сургуулийн Б.Бат-Өлзий
  • 3-р байр: «YRUKI» баг (Уудам монгол боловсролын цогцолбор сургууль; Б.Саруулбилэг)

16-аас дээш насны ангилал:

  • 1-р байр: «SPEED MIND» баг (НЕБ-ын 44 дүгээр сургууль; Э.Сувдмаа, П.Тэмүүлэн, Э.Энх-Учрал)
  • 2-р байр: «HYPER AXON» баг (Эрдэнэт цогцолбор их сургууль; Э.Энхриймаа, О.Бүтэнбаяр, О.Шинэцэцэг, Н.Эрдэнэбаатар, Г.Дэлгэрмаа)
  • 3-р байр: Төмөрбатын Дөлгөөн

 

Шулуун замын робот тэмцээнээс

Микролион тэмцээнүүд

Микролион нь сурагчид сургалтын төхөөрөмжөөр хүссэн хэлбэр загвартай робот бүтээж, программчилж өрсөлддөг гурван төрөлтэй.

Микролион: UNKNOWN (шоо цуглуулах) — дунд ангийн сурагчдын 14 баг

  • 1-р байр: «EGO» баг (Эрдмийн өргөө сургууль; Э.Энэрэл, Н.Баяргарьд; багш Г.Хонгорзул)
  • 2-р байр: «MEGA» баг (Жаргалан олон улсын сургууль; Д.Тэргэлхурц, А.Азжаргал; багш Ц.Мягмаржав)
  • 3-р байр: «NIIS 10» баг (New Idea Innovation сургууль; А.Авид, Н.Мөнхсүлд; багш Б.Энхжин, Д.Түмэнжаргал)

Энэ төрлийн онцлог нь тухайн өдөр даалгавар нь мэдэгддэг бөгөөд хүүхдүүд нэг цагийн дотор робот угсарч, программчилж өрсөлддөг явдал юм.

Микролион:  тэмцээнээс

Микролион: хөлбөмбөг — бага ангийн сурагчдын 42 баг

  • 1-р байр: «ХАСУЙ ЗАГ» баг (Хэнтий аймгийн Тэмүүжин сургууль; С.Ихтүшиг, Ш.Очир-Эрдэнэ; багш Б.Идэрбаатар)
  • 2-р байр: «ХАНГАЛ ЗАГ» баг (НЕБ-ын 23 дугаар сургууль; Б.Хангал, О.Тэнүүн; багш Оюунгэрэл)
  • 3-р байр: «ХОС АЗ» баг (НЕБ-ын 44 дүгээр сургууль; М.Хосбаяр, Н.Хурцбаатар; багш Д.Басанжав)
  • Тусгай байр: «PHONEX» баг (Хэнтий аймгийн Хэрлэн 5 дугаар сургууль; И.Сүлд, Г.Энх-Эрдэнэ; багш Б.Идэрбаатар)

 

Микролион: хөлбөмбөг тэмцээнээс

Микролион: сумо робот — бага ангийн сурагчдын 49 баг

  • 1-р байр: «БГД 38-1» баг (Баянгол дүүргийн 38 дугаар сургууль; Б.Ууган-Эрдэнэ; багш Энхтөр, Эрдэнэцэцэг)
  • 2-р байр: «ИХТҮШИГ» баг (Хэнтий аймгийн Тэмүүжин сургууль; С.Ихтүшиг; багш Б.Идэрбаатар)
  • 3-р байр: «ХЭРЛЭН-5-2» баг (Хэнтий аймгийн Хэрлэн 5 дугаар сургууль; И.Батгэрэл; багш Б.Идэрбаатар)
  • Тусгай байр: «THUNDER» баг (НЕБ-ын 1 дүгээр сургууль; Б.Цэгцбаатар; багш Мөнхцэцэг)

 

Микролион: сумо робот тэмцээнээс

Хиймэл оюун ухаантай робот гар

Тэмцээний үеэр Робот ба хиймэл оюун ухаан хөтөлбөрийн оюутнууд өөрсдийн бүтээсэн, хиймэл оюун ухаан болон камерийн удирдлагаар ажилладаг робот гараа танилцуулж, үзэгчидтэй тик-так-тое тоглож сонирхууллаа.

Робот ба хиймэл оюун ухаан хөтөлбөрийн оюутнуудын бүтээсэн робот гар

Тэмцээнд оролцсон бүх оролцогч, тэмцээнийг зохион байгуулсан «High Tech» клубын гишүүд, Электроникийн инженерчлэл болон Робот ба хиймэл оюун ухаан хөтөлбөрүүдийн 2024 оны элсэгч оюутнуудад гүн талархал илэрхийлж, цаашдын сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Автомат Робот-2026 намрын тэмцээний оролцогчид, зохион байгуулагчид

Зургийн цомог: https://tinyurl.com/Automat-Robot-2026

Зургийн цомгийн QR код

Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Электроникийн тэнхим, «High Tech» клуб — 2026.11.16