Оюутнууд та бүхнийг БНСУ-ын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Тус тэтгэлэгт Монгол улсаас 2 оюутан хамрагдах боломжтой.
Тавигдах шаардлага:
- Монгол улсын харъяат иргэн
- 2016.3.1-ний байдлаар ахлах сургууль төгссөн байх (баклаврын зэрэгтэй хүн материал өгөх боломжгүй)
- 25 нас хүрээгүй байх(1991.3.1-нээс хойш төрсөн иргэн)
Бүрдүүлэх материал:
Бүрдүүлэх материалын дэлгэрэнгүйтэй дараах холбоосоор орж танилцана уу.
Материал хүлээж авах сүүлийн хугацаа:
2015.10.1(Пүрэв)~10.7(Лхагва) хүртэл БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-д хүлээн авна.
Жич: Хугацаа хоцорсон, хуурамч болон дутуу материал хүлээж авахгүй болохыг анхаарна уу.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба