link

2016 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр баклаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах зар
2015-09-10 13:44
Оюутнууд та бүхнийг БНСУ-ын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Тус тэтгэлэгт Монгол улсаас 2 оюутан хамрагдах боломжтой.
 
Тавигдах шаардлага:
-  Монгол улсын харъяат иргэн
-  2016.3.1-ний байдлаар ахлах сургууль төгссөн байх (баклаврын зэрэгтэй хүн материал өгөх боломжгүй)
-  25 нас хүрээгүй байх(1991.3.1-нээс хойш төрсөн иргэн)
   
Бүрдүүлэх материал:
Бүрдүүлэх материалын дэлгэрэнгүйтэй дараах холбоосоор орж танилцана уу.
 
татаж авах 1
татаж авах 2
 
Материал хүлээж авах сүүлийн хугацаа:
2015.10.1(Пүрэв)~10.7(Лхагва) хүртэл БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-д хүлээн авна.
 
Жич: Хугацаа хоцорсон, хуурамч болон дутуу материал хүлээж авахгүй болохыг анхаарна уу.
 
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

Affiliated schools