.png)
Бүгд Найрамдах Эквадор Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин Сайд Хосе Мариа Борха Лопестэй БСШУ-ны Дэд Сайд Б.Тулга 2015 оны 7 сарын 8-ны өдөр уулзаж тус улсын санхүүжилтээр хэрэгжүүлэх “ Промотео төсөл” /Prometeo project/-д Монголын төрийн өмчийн их сургуулиудыг оролцуулах хүсэлт тавьсан.
Уг төсөл нь эрдэм шинжилгээ, боловсрол, мэдлэг дамжуулалтыг суурь шинжлэх ухаан, амьдралын шинжлэх ухаан /Life sciences/, байгалийн шинжлэх ухаан, инновацийн бүтээгдэхүүн, боловсрол болон арт-соёл гэсэн тэргүүлэх чиглэлүүдэд эрчимтэй хөгжүүлж хамтын ажиллагааг Эквадорын засгийн газраас дэмжих зорилготой санаачилга юм.
ШУТИС-аас оролцох сонирхолтой эрдэмтэн, багш судлаач нар төслийн дэлгэрэнгүй танилцуулга болон хамрагдах хүсэлт /application/-ээ онлайнаар бүртгүүлснээр хэрэгжих боломжтой тул http://prometeo.educacionsuperior.gob.ec хаягаар орж үзнэ үү.
ЭШАлба
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв