ШУТИС-ийн хэмжээнд зохион байгуулагдах ТЕХНИКИЙН ЗУРАГЗҮЙН олимпиадын удирдамж
ШУТИС-ийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохиох гэж буй Техникийн зурагзүйн Анхдугаар олимпиад 2015 оны 05 дугаар сарын 16-ний өдөр ШУТИС-ийн хичээлийн II байранд зохион байгуулагдах тул өөрийн сургуулийн оюутнуудыг бэлдэн оролцуулахыг урьж байна.
НЭГ. Зорилго,  ач холбогдол
Энэхүү олимпиадыг зохион байгуулснаар
·    оюутан хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн судлаж мэдлэгээ бататгах, чадвараа хөгжүүлэн, аливаад бүтээлч сэтгэхүйгээр ханддаг дадал олгох
·       оюутан, багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх
·  мэдлэг чадвартай оюутнуудыг сонгон шалгаруулж, улсын болон олон улсын олимпиадад бэлдэн оролцуулах, урамшуулах
·      мэргэжлийн бусад хичээлтэй холбогдох уяалдаа холбоог сайжруулахад зорилго, ач холбогдол нь оршино.
ХОЁР.  Хамрах хүрээ, агуулга, бүртгэлийн хугацаа
·      ОлимпиададТехникийн зурагзүй хичээл зааж буй багш бүр багш бүр групп тус 2 хүртэл оюутан оролцуулна.
·      Олимпиад нь сэтгэхүйн бодлого, зурагзүйн үндсэн дүрэм, зохион бүтээх ажлын баримт бичиг боловсруулах хүрээнд явагдана.
·      Бүртгэл 2015 оны 05 сарын 11-нээс 14-нийг дуустал ШУТИС-ийн 2-р байрны 310 тоотод явагдана.
ГУРАВ Шагнал урамшуулал
 
  I байр – 1, өргөмжлөл, мөнгөншагнал.
 II байр – 1, өргөмжлөл, мөнгөншагнал
 III байр – 2, өргөмжлөл, мөнгөншагнал
Шагналт байр - 1, өргөмжлөл, мөнгөн шагнал
1-р  байрандорсоноюутныбагш - 1, өргөмжлөл, мөнгөн шагнал
 
 ДӨРӨВ.   Холбоо барих
Утас:    324590-2017
e-mail хаяг: baagii_b8@yahoo.com 
 
ШУТИС-ийн БАС-ийн АРХИТЕКТУРЫН САЛБАР