ШУТИС-ийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохиох гэж буй Техникийн зурагзүйн Анхдугаар олимпиад 2015 оны 05 дугаар сарын 16-ний өдөр ШУТИС-ийн хичээлийн II байранд зохион байгуулагдах тул өөрийн сургуулийн оюутнуудыг бэлдэн оролцуулахыг урьж байна.
НЭГ. Зорилго, ач холбогдол
Энэхүү олимпиадыг зохион байгуулснаар
· оюутан хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн судлаж мэдлэгээ бататгах, чадвараа хөгжүүлэн, аливаад бүтээлч сэтгэхүйгээр ханддаг дадал олгох
· оюутан, багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх
· мэдлэг чадвартай оюутнуудыг сонгон шалгаруулж, улсын болон олон улсын олимпиадад бэлдэн оролцуулах, урамшуулах
· мэргэжлийн бусад хичээлтэй холбогдох уяалдаа холбоог сайжруулахад зорилго, ач холбогдол нь оршино.
ХОЁР. Хамрах хүрээ, агуулга, бүртгэлийн хугацаа
· ОлимпиададТехникийн зурагзүй хичээл зааж буй багш бүр багш бүр групп тус 2 хүртэл оюутан оролцуулна.
· Олимпиад нь сэтгэхүйн бодлого, зурагзүйн үндсэн дүрэм, зохион бүтээх ажлын баримт бичиг боловсруулах хүрээнд явагдана.
· Бүртгэл 2015 оны 05 сарын 11-нээс 14-нийг дуустал ШУТИС-ийн 2-р байрны 310 тоотод явагдана.
ГУРАВ Шагнал урамшуулал
I байр – 1, өргөмжлөл, мөнгөншагнал.
II байр – 1, өргөмжлөл, мөнгөншагнал
III байр – 2, өргөмжлөл, мөнгөншагнал
Шагналт байр - 1, өргөмжлөл, мөнгөн шагнал
1-р байрандорсоноюутныбагш - 1, өргөмжлөл, мөнгөн шагнал
ДӨРӨВ. Холбоо барих
Утас: 324590-2017
e-mail хаяг: baagii_b8@yahoo.com
ШУТИС-ийн БАС-ийн АРХИТЕКТУРЫН САЛБАР