ШУТИС-ИЙН ОЮУТНЫ ХИМИЙН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ
ШУТИС-ийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Химийн олимпиад 2015 оны 03 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд “А”, “Б” бүлэг тус бүр онол, бодлогын тэмцээн хэлбэрээр явагдана.
НЭГ. Олимпиадын зорилго:
Химийн хичээлд сонирхолтой оюутнуудын хүрээг тэлэх, оюутнуудын химийн шинжлэх ухаанд хандах хандлага, сэтгэлгээг хөгжүүлэх, Улсын химийн XXVI олимпиадад ШУТИС-ийг төлөөлөн оролцох оюутнуудыг сонгон шалгаруулах
ХОЁР: Хамрах хүрээ: Оюутны олимпиадын “А” бүлгийн тэмцээнд ШУТИС-ийн харьяа сургуулиудын 1, 2-р курсын, “Б” бүлгийн тэмцээнд 3, 4-р курсын сонирхсон оюутан бүр оролцох бүрэн боломжтой.
ГУРАВ: Бүртгэлийн хугацаа:
“А” бүлэг – 2015 оны 03 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд ШУТИС-ийн 1-р байрны 118 тоот өрөөнд,
“Б” бүлэг – 2015 оны 03-р сарын 24-27-ны өдрүүдэд ШУТИС-ийн Т байрны 404 тоот өрөөнд тус тус явагдана.
Бүртгэлийн хураамж 1000 төгрөг, оюутны үнэмлэх, 1% цээж зурагтай ирнэ.
ДӨРӨВ: Зохион байгуулагдах хугацаа:
“А” бүлэг – 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18:00 цагаас ШУТИС-ийн 1-р байрны 116 тоот өрөөнд,
“Б” бүлэг - 2015 оны 03-р сарын 31-ний өдрийн 18:00 цагаас ШУТИС-ийн 1-р байрны 116 тоот өрөөнд тус тус явагдана.
ТАВ: Шагнал, урамшуулал:
“А”, “Б” бүлэг тус бүрээс эхний 3 байрыг шалгаруулж, Өргөмжлөл, дурсгалын зүйлээр урамшуулна.
“А”, “Б” бүлэг тус бүрээс 6 оюутныг шалгаруулж их, дээд сургуулиудын Улсын химийн XXVI олимпиадад оролцох эрх олгоно.
ЗУРГАА: Холбоо барих:
Утас: 96601641
е-mail хаяг: gotovmust@yahoo.com
Зохион байгуулагч
ШУТИС-ИЙН ХШУС-ИЙН ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР
ШУТИС-ИЙН ОЮУТНЫ БАЙРАНД ОЮУТАН ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ
БЗС-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн салбар Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль зэрэг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад суралцагчдын анхааралд
Зарим эрэлттэй мэргэжлийн тэтгэлэгт 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн суралцагчдын анхааралд
Засгийн газар хоорондын тэтгэлэгт 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-д суралцагч гадаадын иргэний анхааралд
БЗС-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлд 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн суралцагчдын анхааралд