link

ШУТИС-ИЙН ОЮУТНЫ ХИМИЙН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ
2015-03-26 20:55

ШУТИС-ИЙН ОЮУТНЫ ХИМИЙН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

 

            ШУТИС-ийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Химийн олимпиад 2015 оны 03 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд “А”, “Б” бүлэг тус бүр онол, бодлогын тэмцээн хэлбэрээр явагдана.

 

НЭГ. Олимпиадын зорилго:

Химийн хичээлд сонирхолтой оюутнуудын хүрээг тэлэх, оюутнуудын химийн шинжлэх ухаанд хандах  хандлага, сэтгэлгээг хөгжүүлэх, Улсын химийн XXVI олимпиадад ШУТИС-ийг төлөөлөн оролцох оюутнуудыг сонгон шалгаруулах

 

ХОЁР: Хамрах хүрээ: Оюутны олимпиадын “А” бүлгийн тэмцээнд ШУТИС-ийн харьяа сургуулиудын 1, 2-р курсын, “Б” бүлгийн тэмцээнд 3, 4-р курсын сонирхсон оюутан бүр оролцох бүрэн боломжтой.

 

ГУРАВ: Бүртгэлийн хугацаа:

“А” бүлэг – 2015 оны 03 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд ШУТИС-ийн 1-р байрны 118 тоот өрөөнд,

“Б” бүлэг – 2015 оны 03-р сарын 24-27-ны өдрүүдэд ШУТИС-ийн Т байрны 404 тоот өрөөнд тус тус явагдана.

            Бүртгэлийн хураамж 1000 төгрөг, оюутны үнэмлэх, 1% цээж зурагтай ирнэ.

 

ДӨРӨВ: Зохион байгуулагдах хугацаа:

“А” бүлэг – 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18:00 цагаас ШУТИС-ийн 1-р байрны 116 тоот өрөөнд,

“Б” бүлэг - 2015 оны 03-р сарын 31-ний өдрийн 18:00 цагаас ШУТИС-ийн 1-р байрны 116 тоот өрөөнд тус тус явагдана.

 

            ТАВ: Шагнал, урамшуулал:

“А”, “Б” бүлэг тус бүрээс эхний 3 байрыг шалгаруулж, Өргөмжлөл, дурсгалын зүйлээр урамшуулна.

“А”, “Б” бүлэг тус бүрээс 6 оюутныг шалгаруулж их, дээд сургуулиудын Улсын химийн XXVI олимпиадад оролцох эрх олгоно.

 

ЗУРГАА: Холбоо барих:

Утас: 96601641

е-mail хаяг: gotovmust@yahoo.com  

 

Зохион байгуулагч

ШУТИС-ИЙН ХШУС-ИЙН ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР

Affiliated schools