БНСУ-ын Данкүг их сургуульд 2015-2016 оны хичээлийн жилд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ШУТИС-ийн бакалаврын түвшний сургалтанд 2-оос доошгүй семестр суралцсан оюутнууд доорх материалыг татан авч, зааврын дагуу бөглөж ирүүлнэ үү.
Бvрдvvлэх материал:
1. Суралцагчийн сурч буй сургуулийн тодорхойлолт
2. Дүнгийн тодорхойлолт /голч 3.2-оос дээш байх/ Official transcript/
3. Aнкет /Application form/
4. Суралцагчийн суралцах хугацаандаа амжилттай оролцсон уралдаан тэмцээнүүдийн шагнал, урамшууллын батламж /Certificate of awards/
5. Суралцагчийн өөрийн дэлгэрэнгүй мэдээлэл /Self introduction/
6. Оюутны өөрийн сургалтын төлөвлөгөө /Study plan/
7. Солонгос хэлний TOPIK шалгалтын 4-р шатнаас дээш мэдлэгтэй байх эсвэл Англи хэлний олон улсын (TOEFL, IELST гэх мэт) шалгалтыг зохих түвшинд амжилттай өгсөн бол оноогоо хавсаргах
Жич: Материалыг Англи хэл дээр шивж, PDF файл болгосон байх! Солонгос улсын болон 2 улсын иргэншилтэй оюутнуудад хамаарахгүй!
Материал хүлээн авах хугацаа: 2015 оны 4-р сарын 10-ны өдрийн 18.00 цаг хүртэл 1-218 тоот өрөөнд хүлээн авна.
Гадаад Харилцааны Алба
|
ШУТИС-ИЙН ОЮУТНЫ БАЙРАНД ОЮУТАН ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ
БЗС-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн салбар Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль зэрэг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад суралцагчдын анхааралд
Зарим эрэлттэй мэргэжлийн тэтгэлэгт 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн суралцагчдын анхааралд
Засгийн газар хоорондын тэтгэлэгт 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-д суралцагч гадаадын иргэний анхааралд
БЗС-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлд 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн суралцагчдын анхааралд