link

БНСУ-ын Данкүкийн их сургуульд оюутан солилцооны хөтөлбөрт сонгон шалгаруулна
2015-03-25 17:36
БНСУ-ын Данкүг их сургуульд 2015-2016 оны хичээлийн жилд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ШУТИС-ийн бакалаврын түвшний сургалтанд 2-оос доошгүй семестр суралцсан оюутнууд доорх материалыг татан авч, зааврын дагуу бөглөж ирүүлнэ үү.
Бvрдvvлэх материал:
1.      Суралцагчийн сурч буй сургуулийн тодорхойлолт
2.      Дүнгийн тодорхойлолт /голч 3.2-оос дээш байх/ Official transcript/
3.      Aнкет /Application form/
4.      Суралцагчийн суралцах хугацаандаа амжилттай оролцсон уралдаан тэмцээнүүдийн шагнал, урамшууллын батламж /Certificate of awards/
5.      Суралцагчийн өөрийн дэлгэрэнгүй мэдээлэл /Self introduction/
6.      Оюутны өөрийн сургалтын төлөвлөгөө /Study plan/
7.      Солонгос хэлний TOPIK шалгалтын 4-р шатнаас дээш мэдлэгтэй  байх эсвэл Англи хэлний олон улсын (TOEFL,  IELST гэх мэт) шалгалтыг  зохих түвшинд амжилттай өгсөн бол оноогоо хавсаргах
 
Жич: Материалыг Англи хэл дээр шивж, PDF файл болгосон байх! Солонгос улсын болон 2 улсын иргэншилтэй оюутнуудад хамаарахгүй!
Материал хүлээн авах  хугацаа: 2015 оны 4-р сарын 10-ны өдрийн 18.00 цаг хүртэл 1-218 тоот өрөөнд хүлээн авна.
 
Гадаад Харилцааны Алба

Affiliated schools