ШУТИС-ийн Оюутны байрны бүртгэл байрны засварын улмаас хойшлогдон 2014 оны 8 дугаар сарын 29,30, 31 д харъяалагдах байр тус бүрт явагдах тул материалаа бүрдүүлэн өөрийн биеэр очиж бүртгүүлнэ үү.
Оюутны байранд оюутан бүртгэх зохион байгуулалт:
1. 2014 оны 8 дугаар сарын 29-ны өдөр I курсын оюутан
2. 2014 оны 8 дугаар сарын 30-ний өдөр II курсын оюутан
3. 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр III, IV курсын оюутан
Бүрдүүлэх материал:
1. Байранд амьдрахыг хүссэн өргөдөл
2. Шинээр элсэгч суралцах гэрээний хуулбар эх, хувийн хамт
3. Цахим үнэмлэх, баталгаажуулсан хуулбар
4. Цээж зураг 3х4 хэмжээтэй 6% /Сүүлийн 3 сард авахуулсан ижил байх/
5. Сургуулийн тодорхойлолт /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/
6. Оюутны үнэмлэх /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/
7. Үнэлгээний голч дүнгийн тодорхойлолт /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/
8. Өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй оюутан баг, хорооны тодорхойлолт
9. ДОХ-ын шинжилгээний бичиг эсвэл ДОХ-ын шинжилгээг байранд орсны дараа нэгдсэн журмаар үзүүлэх бол шинжилгээний 5000 төгрөг төлсөн баримт (данс: Голомт банк 8115007022 )
Жич: Оюутны байранд ороход үзүүлдэг эрүүл мэндийн үзлэгийг байранд орсны дараа буюу 9-р сарын 02-08 ны өдрүүдэд ШУТИС-ийн Эрүүл Мэндийн Төвөөс үнэ төлбөргүйгээр зохион байгуулна. Үүнд оюутны байранд орсон оюутан бүр заавал хамрагдах шаардлагатай.
Оюутны байруудад харъяалах сургуулиудын харъяалал, байршил
Д/д |
Оюутны байр |
Оюутны байрны байршил |
Харъяалагдах сургуулиуд |
1. |
I байр |
Дашчойлин хийдийн зүүн талд |
ҮТС, ГУУС, БАС |
3. |
III байр |
КТМС-ийн баруун урд талд |
БУХС, ЭХС, ХШУС, БАС |
4. |
IV байр |
МХТС-ийн баруун урд талд |
МХТС, БАС |
5. |
V байр |
МИС-ийн урд талд |
МТС |
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ОЮУТНЫ ХОЛБОО
2014- 8- 26
ШУТИС-ИЙН ОЮУТНЫ БАЙРАНД ОЮУТАН ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ
БЗС-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн салбар Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль зэрэг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад суралцагчдын анхааралд
Зарим эрэлттэй мэргэжлийн тэтгэлэгт 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн суралцагчдын анхааралд
Засгийн газар хоорондын тэтгэлэгт 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-д суралцагч гадаадын иргэний анхааралд
БЗС-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлд 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн суралцагчдын анхааралд