link

ШУТИС-ийн Оюутны байрны бүртгэл
2014-08-26 23:08 Админ

ШУТИС-ийн Оюутны байрны бүртгэл байрны засварын улмаас хойшлогдон 2014 оны 8 дугаар сарын 29,30, 31 д харъяалагдах байр тус бүрт явагдах тул материалаа бүрдүүлэн өөрийн биеэр очиж бүртгүүлнэ үү.

Оюутны байранд оюутан бүртгэх зохион байгуулалт:

            1. 2014 оны 8 дугаар сарын 29-ны өдөр I курсын оюутан

            2. 2014 оны 8 дугаар сарын 30-ний өдөр II курсын оюутан

            3. 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр III, IV курсын оюутан

Бүрдүүлэх материал: 

1. Байранд амьдрахыг хүссэн өргөдөл

2. Шинээр элсэгч суралцах гэрээний хуулбар эх, хувийн хамт

3. Цахим үнэмлэх, баталгаажуулсан хуулбар

4. Цээж зураг 3х4 хэмжээтэй 6% /Сүүлийн 3 сард авахуулсан ижил байх/

5. Сургуулийн тодорхойлолт /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/

6. Оюутны үнэмлэх /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/

7. Үнэлгээний голч дүнгийн тодорхойлолт /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/

8. Өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй оюутан баг, хорооны тодорхойлолт

9. ДОХ-ын шинжилгээний бичиг эсвэл ДОХ-ын шинжилгээг байранд орсны дараа нэгдсэн журмаар үзүүлэх бол шинжилгээний 5000 төгрөг төлсөн баримт (данс: Голомт банк 8115007022 )

Жич: Оюутны байранд ороход үзүүлдэг эрүүл мэндийн үзлэгийг байранд орсны дараа буюу                    9-р сарын 02-08 ны өдрүүдэд ШУТИС-ийн Эрүүл Мэндийн Төвөөс үнэ төлбөргүйгээр зохион байгуулна. Үүнд оюутны байранд орсон оюутан бүр заавал хамрагдах шаардлагатай. 

Оюутны байруудад харъяалах сургуулиудын харъяалал, байршил

Д/д

Оюутны байр

Оюутны байрны байршил

Харъяалагдах сургуулиуд

1.

I байр

Дашчойлин хийдийн зүүн талд

ҮТС, ГУУС, БАС

3.

III байр

КТМС-ийн баруун урд талд

БУХС, ЭХС, ХШУС, БАС

4.

IV байр

МХТС-ийн баруун урд талд

МХТС, БАС

5.

V байр

МИС-ийн урд талд

МТС

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА 

ОЮУТНЫ ХОЛБОО

2014- 8- 26

Affiliated schools