ШУТИС нь Японы Graduate Institute of Entrepreneurial Studies их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд Японы засгийн газрын тэтгэлэгээр тус сургуульд элсэн суралцах магистр оюутныг сонгон шалгаруулж байна.
Шаардлага:
- Компьютерын ухаан, бизнесийн удирдлага, гадаад хэлний чиглэлээр магистрантурт сурч буй оюутан /магистр төгссөн байж болно/
- Бакалавр болон магистрын дүнгийн голч 3,2-оос дээш байх
- 1979.04.02-ны өдрөөс хойш төрсөн байх /35 нас хүртэлх/
- TOEFL-ийн оноо 550 буюу түүнээс дээш байх эсвэл Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 түвшинд тэнцсэн байх
- Өмнө нь бусад улсын засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх
Бүрдүүлэх материал
- Өргөдөл / хуудасны 2 талд хэвлэх/
- Судалгааны ажлын төлөвлөгөө
- Удирдагч профессор багшийн тодорхойлолт
- Зураг / Сүүлийн 6 сард авахуулсан, 4,5*3,5 хэмжээтэй/
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Бакалаврын дипломын хуулбар /Магистр төгссөн бол дипломын хуулбарыг хавсаргах/
- Сурлага, судалгааны ажлын амжилтыг тодорхойлсон баримт бичиг /Шилдэг оюутны өргөмжлөл, эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон батламж гэх мэт/
- Судалгааны ажлын хураангуй
Материал ирүүлэх эцсийн хугацаа:
2014 оны 01 сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл ШУТИС-ийн Төв байр, Гадаад Харилцааны Алба, 218 тоотод авна. Цахим материалыг bolortuya@must.edu.mn хаягаар илгээнэ үү.
v Материалыг цахим болон цаасан хэлбэрээр авах бөгөөд ирүүлсэн материалыг буцаахгүй болно.
v Дэлгэрэнгүйг Гадаад харилцааны албаны 329081 утсаар холбогдож авна уу.
Өргөдөл татаж авах
Сургуульд элсхийг хүссэн өргөдөл татаж авах
Судалгааны ажлын төлөвлөгөө татаж авах