link

Graduate Institute of Entrepreneurial Studies их сургуульд Японы засгийн газрын тэтгэлэгээр суралцах магистр оюутныг сонгон шалгаруулна
2014-01-03 22:31 Админ

ШУТИС нь Японы Graduate Institute of Entrepreneurial Studies их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд Японы засгийн газрын тэтгэлэгээр тус сургуульд элсэн суралцах магистр оюутныг сонгон шалгаруулж байна.

Шаардлага:

  • Компьютерын ухаан, бизнесийн удирдлага, гадаад хэлний чиглэлээр  магистрантурт сурч буй оюутан /магистр төгссөн байж болно/
  • Бакалавр болон магистрын дүнгийн голч 3,2-оос дээш байх
  • 1979.04.02-ны өдрөөс хойш төрсөн байх /35 нас хүртэлх/
  • TOEFL-ийн оноо 550 буюу түүнээс дээш байх эсвэл Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 түвшинд тэнцсэн байх
  • Өмнө нь бусад улсын засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх

Бүрдүүлэх материал

  • Өргөдөл / хуудасны 2 талд хэвлэх/
  • Судалгааны ажлын төлөвлөгөө
  • Удирдагч профессор багшийн тодорхойлолт
  • Зураг / Сүүлийн 6 сард авахуулсан, 4,5*3,5 хэмжээтэй/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Бакалаврын дипломын хуулбар /Магистр төгссөн бол дипломын хуулбарыг хавсаргах/
  • Сурлага, судалгааны ажлын амжилтыг тодорхойлсон баримт бичиг /Шилдэг оюутны өргөмжлөл, эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон батламж гэх мэт/
  • Судалгааны ажлын хураангуй

Материал ирүүлэх эцсийн хугацаа:

2014 оны 01 сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл ШУТИС-ийн Төв байр, Гадаад Харилцааны Алба, 218 тоотод авна. Цахим материалыг bolortuya@must.edu.mn хаягаар илгээнэ үү.

v  Материалыг цахим болон цаасан хэлбэрээр авах бөгөөд ирүүлсэн материалыг буцаахгүй болно. 

v  Дэлгэрэнгүйг Гадаад харилцааны албаны 329081 утсаар холбогдож авна уу.  

Өргөдөл татаж авах

Сургуульд элсхийг хүссэн өргөдөл татаж авах

Судалгааны ажлын төлөвлөгөө татаж авах

 

Affiliated schools