ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРЫН СУРГАЛТАНД ЭЛСЭЛТ АВНА

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль 2013-2014 оны хичээлийн жилийн магистрантур, докторантурын сургалтанд элсэлт авна.  Магистрантурт элсэх хүсэлтэй хүмүүсийг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд 2013 оны 08 дугаар сарын 12-ноос 08 дугаар сарын 21-ний өдрүүдэд, докторантурт элсэх хүсэлтэй хүмүүсийг ШУТИС-ийн Төв байрны Магистрантур, докторантурын албаны 214 тоот өрөөнд  2013 оны 08 сарын 12-оос 08 сарын 30-ны өдрүүдэд бүртгэнэ.

Магистрантурт элсэгчдээс компьютерийн болон гадаад хэлний  (орос, англи хэл) мэдлэгээр, докторантурт элсэгчдээс мэргэжлийн болон гадаад хэлний (орос, англи хэл) мэдлэгээр тус тус шалгалт авна.

Магистрантурт элсэн суралцах хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлж ирнэ үү. Үүнд:

~ Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар

~ Бакалаврын дипломын баталгаажуулсан хуулбар

~ 3х4 харьцаатай цээж зураг (2 хувь)

~ Бүртгэлийн хураамж

Докторантурт суралцах хүсэлтэй хүмүүс дээрхээс гадна дараах материалыг нэмж бүрдүүлнэ. Үүнд:

~ Магистрын дипломын баталгаажуулсан хуулбар

~ Судалгааны ажлын агуулга чиглэл зорилгын талаар бичсэн товч реферат

Магистрантур, докторантурт суралцуулах мэргэжлийн чиглэлтэй www.must.edu.mn хаягаар танилцаж болно.





МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРЫН АЛБА







Манай хаяг:   ШУТИС-ийн Төв байр Магистрантур, докторантурын алба 214 тоот өрөө

Харилцах утас: 322126  Web: http://www.must.edu.mn/