link
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль 2013-2014 оны хичээлийн жилийн магистрантур, докторантурын сургалтанд элсэлт авна. Магистрантурт элсэх хүсэлтэй хүмүүсийг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд 2013 оны 08 дугаар сарын 12-ноос 08 дугаар сарын 21-ний өдрүүдэд, докторантурт элсэх хүсэлтэй хүмүүсийг ШУТИС-ийн Төв байрны Магистрантур, докторантурын албаны 214 тоот өрөөнд 2013 оны 08 сарын 12-оос 08 сарын 30-ны өдрүүдэд бүртгэнэ. |
|||
Магистрантурт элсэгчдээс компьютерийн болон гадаад хэлний (орос, англи хэл) мэдлэгээр, докторантурт элсэгчдээс мэргэжлийн болон гадаад хэлний (орос, англи хэл) мэдлэгээр тус тус шалгалт авна.
|
|||
Магистрантурт элсэн суралцах хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлж ирнэ үү. Үүнд: |
|||
~ Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар |
|||
~ Бакалаврын дипломын баталгаажуулсан хуулбар |
|||
~ 3х4 харьцаатай цээж зураг (2 хувь) |
|||
~ Бүртгэлийн хураамж |
|||
Докторантурт суралцах хүсэлтэй хүмүүс дээрхээс гадна дараах материалыг нэмж бүрдүүлнэ. Үүнд: |
|||
~ Магистрын дипломын баталгаажуулсан хуулбар |
|||
~ Судалгааны ажлын агуулга чиглэл зорилгын талаар бичсэн товч реферат |
|||
Магистрантур, докторантурт суралцуулах мэргэжлийн чиглэлтэй www.must.edu.mn хаягаар танилцаж болно. |
|||
МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРЫН АЛБА |
|||
Манай хаяг: ШУТИС-ийн Төв байр Магистрантур, докторантурын алба 214 тоот өрөө |
|||
Харилцах утас: 322126 Web: http://www.must.edu.mn/ |