Зорилго: "Өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрх" сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлын зорилго нь залуу судлаачдын анхаарлыг зах зээлийн өрсөлдөөн, түүний зохицуулалт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд хандуулж энэ хүрээнд тэдний мэдлэг чадварыг төлөвшүүлж, боловсруулсан судалгаа, шинжилгээний ажлыг нь үнэлж, дүгнэн урамшуулах, олон нийтэд таниулах.
Зохион байгуулагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар,
Хамрагдах хүрээ: Их, дээд сургуулийн эдийн засаг, эрх зүй, бизнесийн удирдлагын чиглэлээр сурч буй 3-4-р дамжааны оюутнууд дангаараа болон баг бүрдүүлэн оролцож болно.
Зохион байгуулах зарчим: Эрдэм шинжилгээний бага хурлыг 2 үе шаттай зохион байгуулна. Үүнд:
Илтгэл бүтээлүүдийг хүлээн авах: Илтгэлийг 2013 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 905 тоот өрөөнд 9.00-17.00 цагийн хооронд хүлээн авна. Илтгэлийг үсгийн Arial фондыг ашиглан 12 pt үсгээр А4 бичгийн цаасны 10 хуудсаас хэтрүүлэхгүй бичсэн байна. Илтгэлийг www.afccp.gov.mn, khand b@yahoo.com хаягаар хүлээн авах ба нэмэлт лавлагааг 264012 дугаарын утсаар холбогдон авч болно.
Шалгаруулалт 2013 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 15.00 цагт Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн боловсрол төвд болно.
Уралдаанд ирүүлэх илтгэлийн сэдэв :
Уралдаанд ирүүлэх илтгэл нь өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг дор дурдсан сэдвийн хүрээнд боловсруулсан байх ба тодорхой бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зах зээл, үнэ тариф, өртөг зардалтай нь уялдуулсан тооцоо судалгаа, бодит жишээ, үүссэн хэрэг зөрчилд тулгуурлан холбогдох судалгаа, тооцоо, дүн шинжилгээг хийсэн байна.Үүнд:
Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд:
» Картель буюу үгсэн хуйвалдах үйл ажиллагааг илрүүлэх, түүнийг зохицуулах нь,
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд:
Шалгаруулах үзүүлэлт: Илтгэлийг шалгаруулахдаа дараах үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ. Үүнд: Үндсэн шалгуур
Туслах шалгуур
Шагналын сан:
Эдийн засаг, хууль эрх зүйн чиглэл тус бүрт:
I - байр (I) - Батламж, ШӨХТГ-т дадлага хийх эрх болон мөнгөн шагнал /500 000 төгрөг/
II - байр (II) - Батламж, ШӨХТГ-т дадлага хийх эрх болон мөнгөн шагнал /300 000 төгрөг/
III - байр (III) - Батламж, ШӨХТГ-т дадлага хийх эрх болон мөнгөн шагнал /150 000 төгрөг/
Холбоо барих утас: 264012,
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга