link

"Өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрх"сэдэвт Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл шалгаруулах болзол
2013-03-07 00:12 Админ

Зорилго: "Өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрх" сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлын зорилго нь залуу судлаачдын анхаарлыг зах зээлийн өрсөлдөөн, түүний зохицуулалт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд хандуулж энэ хүрээнд тэдний мэдлэг чадварыг төлөвшүүлж, боловсруулсан судалгаа, шинжилгээний ажлыг нь үнэлж, дүгнэн урамшуулах, олон нийтэд таниулах.

Зохион байгуулагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар,

Хамрагдах хүрээ: Их, дээд сургуулийн эдийн засаг, эрх зүй, бизнесийн удирдлагын чиглэлээр сурч буй 3-4-р дамжааны оюутнууд дангаараа болон баг бүрдүүлэн оролцож болно.

Зохион байгуулах зарчим: Эрдэм шинжилгээний бага хурлыг 2 үе шаттай зохион байгуулна. Үүнд:

  1. Зохион байгуулагч тал оролцогчдын ирүүлсэн илтгэлүүдийг хүлээн авч болзолын дагуу 6 илтгэлийг шалгаруулах ба эдгээр илтгэгчдэд бага хуралд оролцох эрх буюу урилга олгоно.
  2. Сонгогдсон 6 илтгэлийг сонсож болзлын дагуу дүгнэж байр эзлүүлнэ. Хугацаа хожимдсон болон уралдааны болзол хангаагүй илтгэлийг хүлээн авахгүй.
  3. Илтгэгч бүр илтгэлээ нийт 15 минутад багтаан тавина.

Илтгэл бүтээлүүдийг хүлээн авах: Илтгэлийг 2013 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 905 тоот өрөөнд 9.00-17.00 цагийн хооронд хүлээн авна. Илтгэлийг үсгийн Arial фондыг ашиглан 12 pt үсгээр А4 бичгийн цаасны 10 хуудсаас хэтрүүлэхгүй бичсэн байна. Илтгэлийг www.afccp.gov.mn, khand b@yahoo.com хаягаар хүлээн авах ба нэмэлт лавлагааг 264012 дугаарын утсаар холбогдон авч болно.

Шалгаруулалт 2013 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 15.00 цагт Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн боловсрол төвд болно.

Уралдаанд ирүүлэх илтгэлийн сэдэв :

Уралдаанд ирүүлэх илтгэл нь өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг дор дурдсан сэдвийн хүрээнд боловсруулсан байх ба тодорхой бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зах зээл, үнэ тариф, өртөг зардалтай нь уялдуулсан тооцоо судалгаа, бодит жишээ, үүссэн хэрэг зөрчилд тулгуурлан холбогдох судалгаа, тооцоо, дүн шинжилгээг хийсэн байна.Үүнд:

Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд:

  • Монгол улсын өрсөлдөөний бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага,

»   Картель буюу үгсэн хуйвалдах үйл ажиллагааг илрүүлэх, түүнийг зохицуулах нь,

  • Аж ахуйн нэгжийн нэгдэн нийлэх үйл ажиллагааг үнэлж дүгнэх нь,
  • Зах зээлд давамгай байдлаа буруугаар ашиглах нь,
  • Монополь хүчийг үнэлэх түүнийг зохицуулах арга зам,
  • Хэт өндөр үнэ, түүнийг тогтоох, хэт үнийн зохицуулалт,
  • Төгс бус өрсөлдөөнт зах зээл дээрхи нөөцийн хувиарлалт,
    Зах    зээлийн    өрсөлдөөнийг    үнэлэх    аргууд    тэдгээрийн    оновчтой    хэрэглээ /математик, статистик, эконометрик гэх мэт/
  • Зах зээлд нэвтрэх саадыг тодорхойлох нь гэх мэт

 Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд:

  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж, хэрэгжилтийн өнөөгийн байдал, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлууд,
  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн үүрэг оролцоо Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох нь,
  • Хэрэглэгчийн эрхийн зөрчил, түүний үр дагавар,
  • Хэрэглэгчийн боловсрол, хэрэглээний соёлын тухай ойлголт,

Шалгаруулах үзүүлэлт: Илтгэлийг шалгаруулахдаа дараах үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ. Үүнд: Үндсэн шалгуур

  • Дэвшүүлсэн асуудлын цаг үеийн шаардлага, судалгааны ажлын цар хүрээ, ач холбогдол
  • Судалгааны шинэлэг тал, шинжлэх ухааны үндэслэл
    Бодит жишээ, хэрэг дээр судалгаа, тооцоо, шинжилгээ хийж зохицуулалтын оновчтой зөв санал дүгнэлт гаргасан байдал
  • Санал дүгнэлтээс гарах үр дүнгийн практик ач холбогдол
  • Судалгаа шинжилгээний ажлын арга барилыг эзэмшсэн байдал

 Туслах шалгуур

  • Илтгэх ур чадвар
  • Илтгэлийн цаг ашиглалт
  • Үзүүлэн материал ашигласан байдал
  • Асуултанд хариулсан байдал

 Шагналын сан:

 Эдийн засаг, хууль эрх зүйн чиглэл тус бүрт:

I  - байр (I)    - Батламж, ШӨХТГ-т дадлага хийх эрх болон мөнгөн шагнал /500 000 төгрөг/

II - байр (II)    - Батламж, ШӨХТГ-т дадлага хийх эрх болон мөнгөн шагнал /300 000 төгрөг/

III - байр (III)   - Батламж, ШӨХТГ-т дадлага хийх эрх болон мөнгөн шагнал /150 000 төгрөг/

 Холбоо барих утас: 264012,

 ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Affiliated schools