ХБС-ийн бакалавр оюутны “Техник, технологийн баримт бичгийн орчуулга” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2013.03.15-22-ны хооронд болно
ХБС-ийн оюутны дунд 10 дахь удаагийн “Техник, технологийн баримт бичгийн орчуулга” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2 үе шаттай зохион байгуулна.
I шатны шалгаруулалт 2013 оны 3 дугаар сарын 15-ны 14.00 цагт ШУТИС-ийн төв номын сангийн 509 тоотод болно.
Жич: Профессорын баг удирдсан багш, оюутны нэр, илтгэлийн сэдвээ 3 дугаар сарын 12-ны дотор ЭШХ-ын зохион байгуулах комисст ирүүлнэ үү.
II шатны шалгаруулалт 2013 оны 3 дугаар сарын 22-ны 14.00 цагт ШУТИС-ийн хурлын зааланд болно.
Жич: 1-р шатнаас шалгарсан оюутан илтгэлээ 3 дугаар сарын 20-ны дотор эцсийн хувилбараар ЭШХ-ын зохион байгуулах комисст ирүүлнэ үү.
Оюутны шалгарсан илтгэл дараагийн шат болох ШУТИС-ийн оюутны ЭШХ-д оролцох ба ХБС-ийн “Хавсарга хэл шинжлэл” сэтгүүлд хэвлэгдэнэ.
Илтгэлд тавигдах шаардлага:
Сэдвийн агуулга: геологи, уул уурхай, барилга, дулаан цахилгаан эрчим хүч, хоол хүнсний технологи, компьютер техник технологи, авто механик, хавсарга хэл шинжлэлийн салбарын хүрээнд байж болно.
ШУТИС-ийн ЭШ-ний өгүүлэл бичих зааврыг мөрдөнө. /Зааврыг www.must.edu.mn/beta3/menu668 татаж авна уу/
Хуудас 5-аас илүүгүй
Microsoft Word программ
Мөр хоорондын зай 1.5 байхаар бичнэ.
2-р шат 7-10минутад багтаана.
Илтгэлийг 2 хувь бэлтгэж ирнэ.
Шалгаруулалт: Зохион байгуулах нэгдсэн хуралдаанаар 2-р шатнаас шалгарсан оюутны илтгэлийг доорх байдлаар шалгаруулж, урамшуулна. Үүнд:
ХБС-ийн профессор, багш, оюутан та бүхэн 10 дахь удаагийн оюутны ЭШХ-д идэвхтэй оролцоно уу.
ХБС-ийн Эрдмийн зөвлөл
Хурал зохион байгуулах комисс
Оюутны зөвлөл
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга