link

“Техник, технологийн баримт бичгийн орчуулга” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал
2013-02-26 22:51 Админ

ХБС-ийн бакалавр оюутны “Техник, технологийн баримт бичгийн орчуулга” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2013.03.15-22-ны хооронд болно

ХБС-ийн оюутны дунд 10 дахь удаагийн “Техник, технологийн баримт бичгийн орчуулга” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2 үе шаттай зохион байгуулна.

I шатны шалгаруулалт 2013 оны 3 дугаар сарын 15-ны 14.00 цагт ШУТИС-ийн төв номын сангийн  509 тоотод болно.

Жич: Профессорын баг удирдсан багш, оюутны нэр, илтгэлийн сэдвээ 3 дугаар сарын 12-ны дотор ЭШХ-ын зохион байгуулах комисст ирүүлнэ үү.

II шатны шалгаруулалт 2013 оны 3 дугаар сарын 22-ны 14.00 цагт ШУТИС-ийн хурлын зааланд болно. 

Жич: 1-р шатнаас шалгарсан оюутан илтгэлээ 3 дугаар сарын 20-ны дотор эцсийн хувилбараар ЭШХ-ын зохион байгуулах комисст ирүүлнэ үү.

Оюутны шалгарсан илтгэл дараагийн шат болох ШУТИС-ийн оюутны ЭШХ-д оролцох ба ХБС-ийн “Хавсарга хэл шинжлэл” сэтгүүлд хэвлэгдэнэ.   

 

Илтгэлд тавигдах шаардлага:

  • Илтгэлийг зарлагдсан сэдвийн хүрээнд бичнэ.

Сэдвийн агуулга: геологи, уул уурхай, барилга, дулаан цахилгаан эрчим хүч, хоол хүнсний технологи, компьютер техник технологи, авто механик, хавсарга хэл шинжлэлийн салбарын хүрээнд байж болно.   

  • Илтгэл:

               ШУТИС-ийн ЭШ-ний өгүүлэл бичих зааврыг мөрдөнө. /Зааврыг  www.must.edu.mn/beta3/menu668 татаж авна уу/

               Хуудас 5-аас илүүгүй

               Microsoft Word  программ

               Мөр хоорондын зай 1.5 байхаар бичнэ.

  • Илтгэл нь нүүр хуудас, илтгэлийн нэр, хураангуй, түлхүүр үг, үндсэн бүлэг, дүгнэлт, ашигласан номын жагсаалт гэсэн бүрдэл хэсэгтэй байна.
  • Нүүр хуудсанд оюутны овог нэр, мэргэжил, курс, сэдэв, удирдсан багшийн овог нэр, зэрэг, цолыг бичнэ.
  • Илтгэхдээ: Power Point программ ашиглан, 1-р шат 5-7 минут

                                                                          2-р шат 7-10минутад багтаана.

                                                                          Илтгэлийг 2 хувь бэлтгэж ирнэ.

  • ЭШ-ний илтгэлд тавигдах шаардлагын дагуу эшлэл /онолын болон судалгааны баримт үндэслэлтэй /, ном зүй /5-аас дээш/, практик ач холбогдол болон хэлний хэрэглээний тулгамдсан асуудлыг хөндсөн байна.

 

Шалгаруулалт: Зохион байгуулах нэгдсэн хуралдаанаар 2-р шатнаас шалгарсан оюутны илтгэлийг доорх байдлаар  шалгаруулж,  урамшуулна. Үүнд:

  • I байр – 1  /өргөмжлөл, үнэ  бүхий зүйл/
  • II байр – 2 /өргөмжлөл, үнэ  бүхий зүйл/
  • III байр – 3 /өргөмжлөл, үнэ  бүхий зүйл/
  • Тусгай байр – 2 /өргөмжлөл, үнэ  бүхий зүйл/

ХБС-ийн профессор, багш, оюутан та бүхэн 10 дахь удаагийн оюутны ЭШХ-д идэвхтэй оролцоно уу.

 

ХБС-ийн Эрдмийн зөвлөл

Хурал зохион байгуулах комисс

Оюутны зөвлөл

Affiliated schools