ДБСМН үүсэн байгуулагдаад үйл ажиллагаагаа “Судалгааны мэдээллийг боловсруулах аргазүй-/SPSS программ ашиглах/” сэдвээр залуу судлаач, магистр, докторантуудад зориулсан сургалтаар эхэлж байна.
Сургалтыг 2013 оны 3-р сарын 16-17 ны өдрүүдэд ШУТИС дээр зохион байгуулна.
Сургалтанд орохыг хүссэн хүмүүс анкет бөглөж дараах хаягаар 2013 оны 3-р сарын 5-ны дотор ирүүлнэ үү. Сургалтыг зохион байгуулахтай холбоотой зардал 30000 төгрөгийг Голомт банкны ШУТИС-ийн салбар дахь ДБСМН-ийн 1170003461 тоот дансанд шилжүүлж, баримтыг авчирна. Сургалтыг МУИС-ийн НШУС-ийн мэргэжлийн багш хоёр өдрийн 16 цагт багтаан явуулна.
Сургалттай холбоотой мэдээллийг soyombo_alt2000@yahoo.com, 96616500 хаяг, утсаар авч, харилцана уу.
Сургалтын хөтөлбөр болон анкетийг хавсаргалаа.
Батлав. . . . . . . . . . . . . . . . ДБСМН-ийн ерөнхийлөгч С.Батхуяг
“Судалгааны мэдээлэл боловсруулах аргазүй-/SPSS программ ашиглах/“ сургалтын хөтөлбөр
Сургалтын агуулга
Уг хичээлээр тоон мэдээллийн онцлог, түүнд дүн шинжилгээ хийх SPSS программыг судална.
Сургалтад оролцогсод:
Сургалтын сэдэвчилсэн төлөвлөгөө
Агуулга |
цаг |
Сэдэв 1. Удиртгал - Тоон ба чанарын мэдээллийг шинжлэх онцлог, түүний ялгаа |
2 |
Сэдэв 2. Тоон ба чанарын мэдээлэлд шинжилгээ хийх дараалал, зарчим |
2 |
Сэдэв 3. Мэдээлэлтэй ажиллах: кодлох, оруулах, цэвэрлэх дараалал |
2 |
Сэдэв 4. SPSS дээр мэдээллийн бааз үүсгэх нь |
2 |
Сэдэв 5. SPSS дээр мэдээллийг зохион байгуулах нь |
2 |
Сэдэв 6. SPSS дээр мэдээллийг шинжлэх |
2 |
Сэдэв 7. SPSS дээр график үүсгэх хэлбэрүүд |
2 |
Сэдэв 8. Мэдээллийг нэгтгэн дүгнэх, тайлбарлах |
2 |
Нийт цаг |
16 |
Сургалтын нээлтэнд Монголын Их, Дээд Сургуулийн Консерциумийн захирал, ДБСМН-ийн УЗ-ийн гишүүн Академич Б.Жадамбаа оролцож судлаачдад зөвлөлгөө өгнө.
“Судалгааны мэдээллийг боловсруулах аргазүй-/SPSS программ ашиглах/“ сургалтанд оролцогчийн анкет
Асуулт |
Хариулт |
Овог , нэр |
|
Төрсөн огноо |
|
Хүйс |
|
Төгссөн сургууль /бакалавр/ |
|
Мэргэжил |
|
Одоо эрхэлж байгаа ажил |
|
Боловсролын зэрэг |
|
Эрдмийн цол |
|
Судалгааны ажлын чиглэл |
|
И-мэйл хаяг: Утас: |
|
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга