link

Залуу судлаач, магистр, докторантуудад зориулсан сургалтаар эхэлж байна
2013-02-21 18:25 Админ

ДБСМН үүсэн байгуулагдаад үйл ажиллагаагаа “Судалгааны мэдээллийг боловсруулах аргазүй-/SPSS программ ашиглах/” сэдвээр залуу судлаач, магистр, докторантуудад зориулсан сургалтаар эхэлж байна.

Сургалтыг 2013 оны 3-р сарын 16-17 ны өдрүүдэд ШУТИС дээр зохион байгуулна.

Сургалтанд орохыг хүссэн хүмүүс  анкет бөглөж  дараах хаягаар 2013 оны 3-р сарын 5-ны дотор ирүүлнэ үү. Сургалтыг зохион байгуулахтай холбоотой зардал 30000 төгрөгийг  Голомт банкны ШУТИС-ийн салбар дахь ДБСМН-ийн 1170003461  тоот дансанд шилжүүлж, баримтыг авчирна. Сургалтыг МУИС-ийн НШУС-ийн мэргэжлийн багш  хоёр өдрийн 16 цагт багтаан явуулна.

Сургалттай холбоотой мэдээллийг  soyombo_alt2000@yahoo.com, 96616500 хаяг, утсаар авч, харилцана уу.

Сургалтын хөтөлбөр болон анкетийг хавсаргалаа.

Батлав.      . . . . . . . . . . . . . . .  ДБСМН-ийн ерөнхийлөгч С.Батхуяг

“Судалгааны мэдээлэл боловсруулах аргазүй-/SPSS программ ашиглах/“ сургалтын хөтөлбөр

Сургалтын агуулга

Уг хичээлээр тоон мэдээллийн онцлог, түүнд дүн шинжилгээ хийх  SPSS  программыг судална. 

Сургалтад оролцогсод:

  • Суралцагч уг хичээлээр тоон судалгааны мэдээллийг шинжлэн боловсруулах аргачилалуудтай танилцана.
  • SPSS программтай танилцаж, түүний  үндсэн горим, цэснүүдийг хэрэглэж сурна.
  • Судалгааны мэдээлэл боловсруулах программ дээр ажиллах, мэдээлэл боловсруулах чадварт суралцана.
  • Судалгааны тайлан, санал дүгнэлт бичих арга барилтай болно.

Сургалтын сэдэвчилсэн төлөвлөгөө

    Агуулга

цаг

Сэдэв 1. Удиртгал - Тоон ба чанарын мэдээллийг шинжлэх онцлог, түүний  ялгаа

2

Сэдэв 2. Тоон ба чанарын мэдээлэлд шинжилгээ хийх дараалал, зарчим

2

Сэдэв 3. Мэдээлэлтэй ажиллах: кодлох, оруулах, цэвэрлэх дараалал

2

Сэдэв 4. SPSS дээр мэдээллийн бааз үүсгэх нь

2

Сэдэв 5. SPSS дээр мэдээллийг зохион байгуулах нь

2

Сэдэв 6. SPSS дээр мэдээллийг шинжлэх

2

Сэдэв 7. SPSS дээр график үүсгэх хэлбэрүүд

2

Сэдэв 8.  Мэдээллийг нэгтгэн дүгнэх, тайлбарлах

2

                                Нийт цаг

16

Сургалтын нээлтэнд Монголын Их, Дээд Сургуулийн Консерциумийн захирал, ДБСМН-ийн УЗ-ийн гишүүн Академич Б.Жадамбаа оролцож судлаачдад зөвлөлгөө өгнө.

“Судалгааны мэдээллийг боловсруулах аргазүй-/SPSS программ ашиглах/“ сургалтанд оролцогчийн анкет

Асуулт

Хариулт

Овог , нэр

 

Төрсөн огноо

 

Хүйс

 

Төгссөн сургууль /бакалавр/

 

Мэргэжил

 

Одоо эрхэлж байгаа ажил

 

Боловсролын зэрэг

 

Эрдмийн цол

 

Судалгааны ажлын чиглэл

 

И-мэйл хаяг:  

Утас:

 

 

Affiliated schools