ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
VЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ
Компьютер График Дизайны Профессорын багаас жил бvр уламжлал болгон зохион явуулдаг мэргэжил сурталчилах өдөрлөг
Компьютер График Дизайны мэргэжил сурталчилах "Алтан Хулгана 2006” наадмыг 2006 оны 11 р сарын 22 - 24 – ны хооронд сургуулийн байранд амжилттай зохион явуулж өндөрлөлөө.
Тус өдөрлөгийн хvрээнд :
• Мултимедиа дизайн
• Мини реклам, клип, шторк
• 3D график дизайн
• Мини оскар /Хvvхэлдэйн кино /
• Хэвлэлийн График дизайн
• Интерьер дизайн зэрэг дизайны олон төрлийг хамарч Vйлдвэрлэлийн Технологи Дизайны сургууль, Хvрээ Мэдээлэл, Технологийн Дээд Сургууль, Соёл Урлагийн Их сургууль зэрэг их дээд сургуулиуд болон Оюутны клубуудын 80 гаруй оюутан нийт 100 гаруй бvтээлээр оролцсон юм.
Номенаци тус бvрд шилдэг бvтээлvvдийг шалгаруулан GOLDEN MOUSE цом, өргөмжлал, мөнгөн шагнал, Шилдгийн шилдэг дизайнер оюутнаар Vйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургуулийн оюутны WHIZZ club шалгарсан юм.
Мэргэжил сурталчилах өдөрлөгийн гол зорилго болсон
• Оюутнуудын бvтээлч сэтгэхvйг хөгжvvлэхэд тvлхэц өгөх
• Оюутнуудын хамтын бvтээлч vйл ажиллагааг өрнvvлэх
• Бие биенээсээ суралцах
• Компьютер График Дизайн, Хэвлэлийн График Дизайны мэргэжлийн онцлог мөн чанарыг таниулах, сурталчилах зэрэг зорилтуудыг амжилттай хэрэгжvvлээ.
Мөн оюутнуудын дунд Photoshop – ийн эвлvvлэг, тvргэн бичлэг болон Кибир тулааны тэмцээн, дэлхийн шилдэг компьютер график ашигласан реклам, клип, кино vзvvлбэр зэрэг уралдаан тэмцээнvvдийг зохион байгуулсан нь компьютерийн урлагийг сонирхох сонирхол, идэвхи дур хvслийг төрvvлэхvйц vйл явдал болов.




Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.