link

Компьютер График Дизайны Профессорын багаас жил бvр уламжлал болгон зохион явуулдаг мэргэжил сурталчилах өдөрлөг
2006-12-13 01:33 Админ

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
VЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ
Компьютер График Дизайны Профессорын багаас жил бvр уламжлал болгон зохион явуулдаг мэргэжил сурталчилах өдөрлөг
Компьютер График Дизайны мэргэжил сурталчилах "Алтан Хулгана 2006” наадмыг  2006 оны 11 р сарын     22 - 24 – ны хооронд сургуулийн байранд амжилттай зохион явуулж өндөрлөлөө.
Тус өдөрлөгийн хvрээнд :
• Мултимедиа дизайн
• Мини реклам, клип, шторк
• 3D график дизайн
• Мини оскар /Хvvхэлдэйн кино /
• Хэвлэлийн График дизайн
• Интерьер дизайн зэрэг дизайны олон төрлийг хамарч Vйлдвэрлэлийн Технологи Дизайны сургууль, Хvрээ Мэдээлэл, Технологийн Дээд Сургууль, Соёл Урлагийн Их сургууль зэрэг их дээд сургуулиуд болон Оюутны клубуудын 80 гаруй оюутан  нийт 100 гаруй бvтээлээр оролцсон юм.
Номенаци тус бvрд шилдэг бvтээлvvдийг шалгаруулан GOLDEN MOUSE цом, өргөмжлал, мөнгөн шагнал, Шилдгийн шилдэг дизайнер оюутнаар Vйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургуулийн оюутны WHIZZ club шалгарсан юм.
Мэргэжил сурталчилах өдөрлөгийн гол зорилго болсон
• Оюутнуудын бvтээлч сэтгэхvйг хөгжvvлэхэд тvлхэц өгөх
• Оюутнуудын хамтын бvтээлч vйл ажиллагааг өрнvvлэх
• Бие биенээсээ суралцах
• Компьютер График Дизайн, Хэвлэлийн График Дизайны мэргэжлийн онцлог мөн чанарыг таниулах, сурталчилах зэрэг зорилтуудыг амжилттай хэрэгжvvлээ.
Мөн оюутнуудын дунд Photoshop – ийн эвлvvлэг, тvргэн бичлэг болон Кибир тулааны тэмцээн, дэлхийн шилдэг компьютер график ашигласан реклам, клип, кино vзvvлбэр зэрэг уралдаан тэмцээнvvдийг зохион байгуулсан нь компьютерийн урлагийг сонирхох сонирхол, идэвхи дур хvслийг төрvvлэхvйц vйл явдал болов.

 

Affiliated schools