
2014 оны 5 дугаар сар 28-наа ШУТИС-д Европ Ази номхон далайн улсуудын их дээд сургуулиудын сvлжээ EURASIA-PACIFIC UNINET тєслийн шугамаар тэтгэлэгт хамрагдсан ШУТИС, МУИС, ХААИС, ШУА, ЭМШУИС-ийн эрдэмтэн багш нарын хамтарсан эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө. Тус хуралд Австри, Монгол эрдэмтдийг эгнээндээ багтаасан олон улсын төслүүд, тэдгээрийн үр дүнгийн талаар хэрэгжүүлж буй эрдэмтэн багш нар нь танилцуулсан юм. Хурлын нээлтэд Австрийн элчин сайд Др. Ирене Райхл, Австрийн ЭСЯ-ы соёлын атташе Гудрун Хардиман-Польрос, EURASIA-PACIFIC UNINET-ын ерөнхийлэгч профессор Дитер Рауш нар оролцов. Эрдэм шинжилгээний хурлыг нээж ШУТИС-ийн ректор профессор Б. Очирбат үг хэлэхдээ EURASIA-PACIFIC UNINET их сургуулиудын сvлжээ нь боловсрол, шинжлэх ухаан, соёлын хvрээнд хамтарч ажиллах зорилгоо амжилттай биелүүлж байгааг дурдаад хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.


Дашрамд дурдахад EURASIA-PACIFIC UNINET тєслөөр 2003-2013 онд 587 000 евроны тэтгэлэгт нийт 200 гаруй судлаач багш нар Монголын ИДС-аас хамрагдаад байна. Хуралд EURASIA-PACIFIC UNINET-ийн Монгол дахь зохицуулагч ШУТИС-ийн профессор Ц.Сарантуяа 2003-аас 2014 онуудад Австрийн тэтгэлгийн хүрээнд гишvvн байгууллагуудын оролцож гүйцэтгэсэн хамтарсан эрдэм шинжилгээний тєсєл, судлаач эрдэмтэн, багш оюутнуудын харилцан солилцоо, инженерийн бvх мэргэжил, байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, хєдєє аж ахуй, эдийн засаг болон хvмvvнлэгийн чиглэлээр суралцаж буй докторантуудад Монголд суралцах хугацаанд нь олгосон тэтгэлэг болон эдгээр мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан докторуудад Австри улсад нэг жил хvртэл судалгаа хийх тэтгэлэг олгосон талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Мөн ШУТИС, МУИС, ХААИС, ШУА, ЭМШУИС-ийн багш нар тавилганы төрлийн ургамлыг тарималжуулах нутагшуулах биологи экологийн онцлог, Хараа голын дагуух газар ашиглалтыг цахиур замгаар үнэлэх, Монгол орны малгайт мөөг, Эрчим хүчний хэмнэлттэй барилга барих, Монгол орны эмийн ургамал зэрэг сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавилаа.
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа