“Залуу зохион бүтээгч 2014” улсын уралдаан нь 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байгаа МҮОНТ, ШУТИС, МУИС-ийн хамтарсан томоохон төсөл юм. Энэ жил уралдаанд нийт 21 аймгийн 198 залуу зохион бүтээгчдийн баг 412 хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн ашигтай загвар, шинэ санаа оновчтой шийдлээр өрсөлдөж уралдааны 2-р шатанд цаашид бүтээгдэхүүн болон хөгжих боломжтой 100 шинэ санааг тэнцүүлснээс 3-р шатанд 37 бүтээл, мөн 4-р шатанд 15 бүтээл өрсөлдөж дараах бүтээлүүд шалгарлаа.
Үүнд:
1-р байр
- Б.Бат-Эрдэний "Өвс ачигч" бүтээл /Говьсүмбэр аймаг, 17 нас/
2-р байр
- Р.Авирмэдийн “Өтөг малтагч” бүтээл /Булган аймаг, 16 нас/
3-р байр
- Д.Амартүвшиний "Ухаалаг гэр" бүтээл /Улаанбаатар хот, 23 нас/
- Б.Балдандамбын "Ямааны ноолуур самнах механик сам" бүтээл /Өвөрхангай аймаг, 20 нас/
- Б.Жамьянпүрэвийн "Тариа цайруулах машин" бүтээл /Говь-Алтай аймаг, 14 нас/
4-р шатанд өрсөлдсөн 15 бүтээлээс ШУТИС-ийн:
бүтээлүүд тус тус уралдааны явцад шалгарсан юм.
Залуу зохион бүтээгч Дэлгэрцогтын Мишээлтийн ахуйн хэрэглээний цэвэр усны холигч гоожуурт угсран ашиглах “Ус хэмнэх нэмэлт тоноглол” бүтээл нь байгальд ээлтэй, ус хэмнэх давуу талтай эко бүтээл болсон бөгөөд шүүгчдээс өндөр үнэлгээ авсныг үндэслэн “Ректорын нэрэмжит” шагнал хүртэв.
Залуу зохион бүтээгч нарт шинэлэг сэтгэлгээ, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Эрдэм шинжилгээний алба
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов
Монгол улс дахь Францын элчин яаманд ШУТИС-ийн ректор Т.Намнан зочиллоо
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа