УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2014.05.10/ Төв аймгийн Эрдэнэ сумын нэгдүгээр багийн нутаг "Элстэй" хэмээх газар мод тарив. Тэрээр жилд хоёр удаа мод тарьдаг бөгөөд энэ удаад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун болон бусад албаны хүмүүс, "Эко Ази" дээд сургуулийн 20 гаруй оюутан, ШУТИС-ийн 140 гаруй оюутан, Ногоон Ази төрийн бус байгууллагын төлөөллүүд мод тарих арга хэмжээнд оролцов.
УИХ-ын дарга З.Энхболд мод тарих арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Манай улс ой модны нөөц багатай, цөлжилт идэвхжиж байгаа орны тоонд ордог. Монгол орны нийт газар нутгийн дөнгөж 8.3 хувийг ойн сан эзэлдэг гэсэн тоо байгаа ч жил ирэх бүр багасаж байна. Цөлжилт нийт нутгийн 60 хувийг хамарч байгаа төдийгүй цаашид өсч 90 хувьд ч хүрч болзошгүйг судлаачид анхааруулж байна.
УИХ-ын дарга З.Энхболд мод тарих өдрийн
арга хэмжээг нээж үг хэлэв
УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн,
Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюуны хамт
УИХ-ын дарга З.Энхболд мод тарив
Тиймээс бид мод тарих ажлыг бүх нийтийн үйлс болгон идэвхтэй өрнүүлэх зайлшгүй шаардлагатай. 2010 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүх нийтээр мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш иргэд, байгууллагууд мод тарих ажлыг жил бүр идэвхтэй өрнүүлж байгаа ч ойжуулах ажлын үр дүн нүдэнд харагдахуйц хэмжээнд хүрч чадаагүй хэвээр байна. Мод тарих, арчлан ургуулах талаарх арга туршлага, менежментийн чадавхи сул байгаа нь үүний нэг шалтгаан болж байна.
УИХ-ын дарга З.Энхболд мод услах зориулалтын
усан сангийн үйл ажиллагаатай танилцав
Мод тарих ажлыг тасралтгүй явуулж байгаа Сэрдарам багштай "Миний клуб" нэртэй оюутан залуучуудын онлайн клубт талархал илэрхийлье. Оюутнууд ийнхүү байгаль дэлхийгээ хамгаалахын төлөөх сайн дурын хөдөлгөөнд нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь тэдний хүмүүжил, төлөвшилд онцгой чухал ач холбогдолтой юм. Бүх шатны сургуулийн сурагч, оюутнууд байгаль эхээ хайрлах, мод тарих хөдөлгөөнд идэвхтэй хамрагдан бодитой хувь нэмэр оруулдаг болох нь зүйтэй гэлээ.
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ