Монгол улсын их, дээд сургуулиудын оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийг шалгаруулах “Эрдмийн XIV чуулган” 2014 оны 04 дүгээр сарын 11-нд ШУТИС-ийн “Хурлын танхим”-д зохион байгууллаа. “ЭРДМИЙН XIV ЧУУЛГАН”-ыг ШУТИС-ийн ректор Б.Очирбат нээж үг хэллээ. МУ-ын анхны ерөнхийлөгч, академич П.Очирбат чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэн оюутнуудад хандан олон сайхан сургамжит үг, судалгааны ажлын чиг хандлагын талаар ярьж, оюутнуудыг судалгааны ажлаа улам үргэлжлүүлэн бататгаж улс эх орондоо хэрэгцээт зүйлсийг хийх эзэд нь болох ерөөлийг өргөлөө. Чуулганд зочин илтгэгчээр МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн багш , доктор (Ph.D) Ч.Лодойравсал, ШУТИС-ийн ГХА-ны дарга, доктор (Ph.D) Т. Ууганбаяр нар оролцож судалгааны ажил, хийхэд анхаарах зүйлсийн талаар дэлгэрэнгүй танилцуулан илтгэсэн.
“ЭРДМИЙН XIV ЧУУЛГАН”-д Техник, технологийн салбарт 34 илтгэл, Нийгмийн ухаан, хүмүүнлэг, дизайны салбарт 19 илтгэл, Байгалийн ухаан, экологийн салбарт 12 илтгэл, Эдийн засаг менежментийн салбарт 42 илтгэл, Бүтээлд нийт 16 бүтээл оролцсон ба Нийт 10 гаруй их, дээд сургуулийн 206 оюутныг 84 багш удирдан оролцлоо. I шатны шалгаруулалт 2014 оны 04-р сарын 08-нд болсон ба түүнээс Техник, технологийн салбарт 8 илтгэл, Нийгмийн ухаан, хүмүүнлэг, дизайны салбарт 6 илтгэл, Байгалийн ухаан, экологийн салбарт 3 илтгэл шалгаруулж хэлэлцлээ. “ЭРДМИЙН XIV ЧУУЛГАН”-ны энэ жилийн шагналын сан, тэргүүн байр 400 000, дэд байр 300 000 төгрөг, гутгаар байр 200 000 төгрөгөөр шагнаж , шагналын 70% оюутанд, 30% удирдсан багшид олгосон юм.
Нэгдсэн хуралдааны шүүгчээр
Техник, технологийн салбарт
А. Хүдэр КТМС-ийн Програмчлалын технологийн профессорын багийн ахлах багш, доктор (Ph.D)
Б.Баярсайхан МИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D)
Б.Ганбат МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, доктор (Ph.D)
Нийгмийн ухаан, хүмүүнлэг, дизайны салбарт
Х.Отгон-Эрдэнэ ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ албаны дарга, доктор (Ph.D)
Ю.Болдбаатар НТС-ийн Түүх, соёл судлалын багийн тэргүүлэх профессор, доктор (Ph.D), дэд профессор
Л.Амартүвшин НТС-ийн Аялал жуулчлалын профессорын багийн ахлах багш, доктор (Ph.D
Байгалийн ухаан, экологийн салбарт
Ц.Одбаяр Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D)
Д. Бат-Өлзий ГГТС-ийн Петрологи, минералогийн профессорын багийн багш, доктор (Ph.D),профессор
Т.Баттөмөр МТС-ийн Органик бус шинэ материалын технологийн профессорын багийн ахлах багш, доктор (Ph.D)
О.Болормаа МУИС-ийн ШУ-ны сургуулийн химийн тэнхимийн багш, доктор (Ph.D)
Б.Сэр-Од МС-ийн Инженерийн математикийн тэргүүлэх профессорын үүрэг гүйцэтгэгч, доктор (Ph.D), дэд профессор нар ажиллалаа.
Нэгдсэн дүнгээр
Техник, технологийн салбарт:
Тэргүүн байранд “ЭМЗЭГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХАДГАЛАХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА’’ илтгэлээр ХИБС- ХҮЭА-IV ангийн оюутан Г. Тунгалаг,П. Лхагвагарав, Б. Галдансүрэн
Удирдагч багшаар: Б. Энхтуяа доктор (ScD), профессор
Дэд байранд: “БАГАНУУРЫН НҮҮРСНЫ УУРХАЙН ХӨРС ХУУЛАЛТЫН ХАЯГДАЛЫГ АШИГЛАН ТООСГО ГАРГАН АВАХ СУДАЛГААНЫ АЖИЛ’’ илтгэлээр БИАС- БМҮТ-III ангийн оюутан Б.Номин , Г.Амгалан , Д.Түмэнжаргал , Э.Вандансумъяа нар
Удирдагч багшаар: Д.Сүнжидмаа Док (Ph.D), проф
Гутгаар байранд “ШИВҮҮРТ ЦУЛЬХИР (AGRIOPHYLLUM PUNGENS (VAHL.) LINK. ex A. DIETR.) УРГАМЛЫН ҮР БОЛОН ГУРИЛЫН БИОЛОГИЙН ИДЭВХИТ БАГА МОЛЕКУЛТ НЭГДЛИЙГ ЯЛГАХ СУДАЛГАА’’илтгэлээр ХИБС- ХҮМ-IV ангийн оюутан С. Жавзанпагма М. Думаа,
Удирдагч багшаар: Д. Цэцгээ доктор (ScD), профессор
Нийгмийн ухаан, хүмүүнлэг, дизайны салбарт
Тэргүүн байранд “НАРНЫ ШУУД ТУСГАЛГҮЙ БАРИЛГЫН ГЭРЭЛТҮҮЛЭГ’’илтгэлээр БИАС- Архи-IV ангийн оюутан Г. Энхчимэг
Удирдагч багшаар: С.Амгалан магистр
Дэд байранд “БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦАГААННУУРЫН СУМЫН НУТГААС ШИНЭЭР ОЛДСОН ХАР МАГНАЙН III РҮНИ БИЧЭЭСИЙГ УНШИЖ ТАЙЛАХ ОРОЛДЛОГО” илтгэлээр МУИС -Түрэг судлалын-IV ангийн оюутан Т.Загарпэрэнлэй
Удирдагч багшаар: Ц.Баттулга, доктор (Ph.D)
Гутгаар байранд “ДАЛБААТ ТЭРГЭНЦЭРИЙН АЯЛЛЫГ МОНГОЛЫН ГОВИЙН БҮС НУТАГТ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ’’ илтгэлээр НТС- АЖМ-IV ангийн оюутан Ц.Ганбаяр
Удирдагч багшаар: Б.Алтанхуяг магистр
Байгалийн ухаан, экологийн салбарт
Тэргүүн байранд “АХУЙН БОХИР УСЫГ ХӨРСӨӨР ЦЭВЭРЛЭСЭН ТУРШИЛТЫН СУДАЛГААНЫ ҮР ДҮН ’’ илтгэлээр ДаТС-УХУЦИ-IV ангийн оюутан М.Роза
Удирдагч багшаар: Н.Эрдэнэбаяр Ч.Бямбацэрэн
Дэд байранд “ЦАХИЛГААН СТАНЦЫН ХАЯГДАЛ ҮНСИЙГ АШИГЛАН ГЕОПОЛИМЕР ТӨСТ ШИНЖ ЧАНАР БҮХИЙ ХӨНГӨН БЛОК ГАРГАН АВАХ СУДАЛГАА’’ илтгэлээр МТС- ХТ-IV ангийн оюутан Б.Хулагчин
Удирдагч багшаар: Ц.Золзаяа магистр
Бүтээлийн уралдаанд
Тэргүүн байранд “БАГАНУУРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН ХӨРС
ХУУЛАЛТЫН ХАЯГДЛЫГ АШИГЛАН БАГАНУУРЫН ХАЯГДАЛ ГАРГАН АВАХ СУДАЛГААНЫ АЖИЛ” бүтээлээр ШУТИС-БИАС-БМҮТ-III ангийн оюутнууд Б.Номин Г.Амгалан Д.Түмэнжаргал Э.Вандансумъяа нар
Удирдагч багшаар: Д.Сүнжидмаа доктор (Ph.D), Тэргүүлэх профессор
Дэд байранд “АМЖИЛТЫН ХӨТӨЧ” бүтээлээр КТМС-ийн оюутан С.Ууганбаяр Гутгаар байранд “УТАСНЫ ТЭГШ УСЫГ АШИГЛАН ХӨДӨЛГӨӨН ХИЙГЧ РОБОТ” бүтээлээр ЭХИС-ийн оюутан О.Амарболд нар тус тус шалгарлаа.
Тус чуулганд оролцсон нийт оюутны илтгэлийг эрдэм шинжилгээний өгүүлэлд нийтлэж нийтийн хүртээл болгоно. Бүтээлийг CD хэлбэрээр хэвлэн нийтлэхээр ажиллаж байна. Нийт илтгэгч, зохион бүтээгч оюутнууд болон оюутнуудыг удирдан ажилласан эрдэмтэн багш нарт цаашдын судалгаа шинжилгээний ажил хөдөлмөрт нь ажлын өндөр амьжилт хүсэн ерөөе.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ОЮУТНЫ ХОЛБОО
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ