БИАС-аас БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1959 оны 3-р сарын 11-ний өдрийн 103 тогтоолын дагуу МУИС-д Барилгын инженерийн ангийг нээх болсонтой холбогдуулан тус сургуулийн ахмад багш, геотехникийн профессорын багийн тэргүүлэх профессор Д.Дашжамцын “Эрдэм шинжилгээний бүтээлийн хэлэлцүүлэг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 3 дугаар сарын 11-нд зохион байгуулав.
Тус хурлын нээлтэнд ШУТИС-ийн ректор доктор, профессор Б.Очирбат оролцож тэргүүлэх профессор Д.Дашжамцын Шинжлэх ухаан, технологийн салбарт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, Шинжлэх ухаан, техник, технологийн чиглэлээр их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, бэхжүүлэх үйлсэд олон жил идэвх, санаачлагатай , үр бүтээлтэй ажиллаж , сургалт, судалгааны олон шилдэг бүтээл туурвиж байгааг үнэлж Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Эрдмийн зөвлөлийн шагнал”-ыг гардуулав.
Эрдэмшинжилгээний бага хуралд БИАС-ын захирал проф. П.Отгонбаяр, Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн мэргэжлийн салбарын эрхлэгч проф.Я.Дүйнхэржав нар “Барилгын инженерийн салбарын 55 жилийн түүхэн замнал ба академич Д.Дашжамцын сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа” сэдэвт илтгэлийг тавьж хэлэлцүүлэв. Тус бага хуралд доктор , дэд профессор С.Нямдорж : Академич Д.Дашжамцын “Тогтворгүй бүтэцтэй хөрсний механик”, “Монгол орны тогтворгүй бүтэцтэй хөрсөнд барилга барих ухаан” сэдэвт бүтээлүүдийн шүүмж сэдвээр, доктор дэд профессор Э.Нинжгарав : Академич Д.Дашжамцын бичсэн геотехникийн цуврал сурах бичиг болох “Инженерийн геологи “ , “Хөрсний механик “, “ Барилга, байгууламжийн буурь, суурь“ (Геотехник-I,II,III) нь БИАС-ын оюутны мэргэжлийн үндсэн сурах бичиг болох нь сэдэвт илтгэлүүдийг тус тус тавьж хэлцүүлэв.
Мөн хуралд академич Д.Дашжамцын шавь доктор Ж.Алтанцэцэг, доктор М.Сугар нар өөрсдийн сүүлийн үед явуулсан судалгааны үр дүнгээр илтгэл тавьж зөвлөх инженер, монгол улсын гавъяат барилгачин Б.Жүгдэр, доктор Ц.Бор, профессор Б.Батцагаан, Ж.Гэрэлхүү, дэд профессор Ц.Дашдорж , архитектурын тэргүүлэх профессор И.Гончигбат, монголын автозамчдын холбооны тэргүүлэгч гишүүн, зөвлөх инженер Д.Очирбат нар үг хэлэв. Хурлын завсарлагаар хуралд оролцогчид Академич Д.Дашжамцын Эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхов.
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ